СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөр сүүлийн 7 хоногт нийт 21.263 хүн үйлчлүүлсний 1212 буюу 5.7%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6%-р нэмэгдэж, нийслэлийн дундажтай харьцуулахад 0.9%-р бага байна.

Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн 2 цэгийг  өдөр бүр 17-22 цагийн хооронд баянхошуу, поликлиник салбар дээр ажиллуулж иргэдэд томуу, томуу төст өвчний зөвлөгөөг 98254999 дугаараар өгч байна.