Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Хүүхдийн холбооны идэвхтэн гишүүд Засаг дарга, Хүүхдийн элч Ж.Сандагсүрэнтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Хүүхдүүд тэдэнд хэрэгтэй байгаа цэцэрлэгт хүрээлэн, дугуйлан, мэргэжлийн зөвлөгөө өгөх байгууллага зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан юм.

 

     Хүүхдийн элчийн хувьд тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хайхаас гадна нэн тэргүүнд цэцэрлэгт хүрээлэн, номын сан байгуулахаа Засаг дарга Ж.Сандагсүрэн амлалаа.