СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

10-р хорооны Засаг даргын ажлын алба "Бидний оролцоо-Хамтын ажиллагаа" аяны хүрээнд хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Нямзаяа, хорооны цагдаа дэд ахлагч Г.Түвшинтөр, олон нийтийн цагдаа О.Гантуяа нар болон Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Ачит-118 чиглэлийн алба хаагч нартай хамтран "Зогсоол" арга хэмжээ зохион байгуулжээ.

Арга хэмжээний хүрээнд Баянхошуу эцсийн такси үйлчилгээ эрхэлдэг жолооч, нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын бичиг баримтад шалгалтж хийж, зөрчилтэй жолооч нарын зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.