Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”-ын сургалтыг 2018 оны 01-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Засаг даргын эрхлэх асуудлын харьяа байгууллагууд болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтыг Нийгмийн Хамгааллын Хөдөлмөрийн яамны “Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс”-ийн мэргэжилтэн Б.Болороо ТББ-уудтай хамтран зохион байгуулсан юм.

Тамгын газрын ажилтнуудыг дохионы хэлний сургалтад хамруулах, гадаа зогсоолын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зогсоолыг сул байлгах, Тамгын газарт дохионы хэлний мэдлэгтэй ажилтантай болох зэрэг саналууд гарсан бөгөөд энэ тал дээр анхаарч ажиллахаар боллоо.