Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс “Эрдэм” асрамж, халамжийн төвд амьдардаг хүүхдүүдэд “Цахим орчин, түүний зохистой хэрэглээ”, “Гэмт хэрэг зөрчил, сөрөг зан үйл”, “Донтолт” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, ойлголт мэдээлэл өгчээ.

Түүнчлэн цаашид хүүхдүүдэд амьдрах ухааны арга зүйд сургах чиглэлээр сургалт хийж, сэтгэлзүйн ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгч хамтран ажиллахаар удирдамж төлөвлөгөөг боловсруулж баталлаа.