Улаанбаатар өвлийн наадам-2018 үйл ажиллагаанд дүүргийн иргэд идэвхтэй оролцлоо. Тус наадам нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цэвэр агаарт гарах дадлыг төлөвшүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Энэ удаагийн наадамд 20-р хорооны иргэн Отгонбаярын Билгүүн /10 настай/ Хамгийн сайхан дээлтэй хүүхэд төрөлд амжилттай оролцож 2-р байр эзэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар өвлийн наадам”-д оролцогчдын тоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.