СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Аутизм гэдэг нь тодорхойгүй шалтгаанаар тархинд гарсан биофизилогийн өөрчлөлтийн улмаас хүний тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүссэн хүний харилцах, нийгэмших, ертөнцийг хүлээж авах чадварын хөгжлийн бэрхшээл юм. Энэ төрлийн өвчтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэтгэл санааны дэмжлэг болон мэргэжлийн зөвлөгөөний талаарх сургалтыг ЗДТГ, Монголын Аутизмын холбоо, Монголын Дауны холбоо, Special Olympics Mongolia байгууллага хамтран зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Боловсролын газар, Нийгмийн халамжийн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хамрагдаж аутизмын өнөөгийн байдал, аутизмыг хэрхэн оношлох зэрэг мэдээллийг авлаа.