Дотоод аудитын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Сангийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартай хамтран төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтын нэгжийн ажилтнуудыг хамруулан 2018 оны 1 дүгээр сарын 30,31-ний өдрүүдэд сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн 20 сургууль, 45 цэцэрлэг, 13 орон нутгийн байгууллага, 27 өрхийн эрүүл мэндийн төвийн  нийт 145  дотоод хяналтын ажилтнууд хамрагдлаа.