Буудлага спортын 2018 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний Буудлага Спортын төвд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд аймаг орон нутгийн нийт 17 байгууллагын 160 гаруй тамирчин буудлага спортын 6 төрөлд цэц мэргэнээ сорилоо.

Уг тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх ОУХМ Д.Оюун дасгалжуулагчтай буудлагын Өсвөрийн шигшээ баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр дэд байрт шалгарч, тамирчин Т.Номин спортын дэд мастер, А.Ану, Н.Мөнхсаруул, Ц.Эрдэнэбаяр нар 2-р зэргийн болзол биелүүллээ.