Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдөр нийслэлийн “Хүрээ” амаржих газарт тусламжийн зүйлс гардуулж өглөө. Сонгинохайрхан дүүрэг БНСУ-ын “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ-тай хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн тусламжаар эхчүүдэд зориулсан бүтээгдэхүүн бэлэглэсэн юм. 

Тус амаржих газарт Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны эхчүүд амарждаг. Түүнчлэн дүүрэг болон эмнэлгийн удирдлагууд хамтарч эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.