Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2018 оны 03 сарын 12-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн сурагчдын дунд Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “ХҮРЭЛ ТУЛГА-2018” дүүргийн наадмыг амжилттай зохион байгууллаа.

Тус наадамд 2 насны ангиллаар нийт 102 сурагч өөрсдийн бичсэн яруу найраг, шүлгээрээ уралдаж тус бүрт хамгийн өндөр оноо авсан 16 сурагч нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах "ХҮРЭЛ ТУЛГА-2018” наадамд дүүргээ төлөөлөн оролцож, яруу найргаараа өрсөлдөхөөр боллоо.