Дүүргийн архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын 2018 оны анхны хурал болж, Засаг даргын Тамгын газрын хөтлөх хэргийн нэрийн жагсаалт батлах, 2017 оны баримтаар нөхөн бүрдүүлэлт хийж байгаа зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Баримт бичиг нягтлан шалгах комиссын дарга бөгөөд ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар Тамгын газрын хэлтэс нэгжээс дүүргийн архивт баримт хүлээн авах хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгах, архивын баримтаа зааврын дагуу бүрдүүлээгүй зарим ажилтны гаргасан зөрчлийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний дотор бүрэн арилгуулах үүрэг чиглэл өгөв.