Цаг үеийн нөхцөл байдал буюу шар усны үертэй холбогдуулан дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу 22 дугаар хорооны Тахилт, 32 дугаар хорооны Баруунтурууны шар усны үeрт автсан авто зам, иргэд болон автомашин зорчих боломжгүй болсон гуу жалгуудад гүүрэн гарц автомашин чөлөөтэй явах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авлаа.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тээвэрлэлт үйлчилгээний төв, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн өмчит үйлчилгээний газар, Онцгой байдлын хэлтэс хамтарсан баг гарч, нийт 10 автомашин, 2 ковш трактор, 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр шуурхай ажиллаж, иргэдийн зорчих хэсгийг нээлээ.