Зорилго: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ойлголт, мэдлэг олгоход оршино.

 

Хамрах хүрээ:

Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид

 

Хугацаа:  

1.    ЕБСургуулийн түвшний шалгаруулалт 2018 оны 04-р сарын 12-13

2.    Дүүргийн түвшний шалгаруулалт 2018 оны 04-р сарын 19-20

3.     

Зохион байгуулалт:

Урандаанд оролцох хүсэлтэй сурагчдын бүтээлийг 1, 2 дугаар үе шаттайгаар шалгаруулна.

 

 

1 дүгээр үе: Тухайн сургуулийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон ажлын хэсэг нь сурагчдын бүтээлийг шалгаруулж, 1 дүгээр байрт шалгарсан бүтээлийг 2018 оны 04-р сарын 16-18-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ирүүлнэ.

 

2 дугаар үе: Дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, сонгон шалгаруулах ажлын хэсэг ЕБСургуулиудаас ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч 1, 2, 3 дугаар байр, тусгай байр эзлэх бүтээлүүдийг шалгаруулна.

Сурагчдын бүтээлийг сурталчлах, шагнал гардуулах үйл ажиллагааг ЕБСургууль тус бүрээс төгсөх ангийн 3 сурагчийн төлөөлөл оролцуулан 2018 оны 04-р сарын 20-ны өдрийн 11:00 цагт дүүргийн иргэний танхимд зохион байгуулна. 

 

Шагналын сан:

      1 дүгээр байр – Өргөмжлөл, 100.000 төгрөг

      2 дугаар байр – Өргөмжлөл, 80.000 төгрөг

      3 дугаар байр – Өргөмжлөл, 60.000 төгрөг

        Тусгай байр – Өргөмжлөл, 40.000 төгрөг

 

Бүтээлд тавигдах шаардлага:

1.    А-3 хэмжээтэй цаасан дээр зурсан байх

2.    “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвтэй уялдсан байх

3.    Уран сэтгэмжтэй байх

4.    Өнгө, будгаар ялгаж зурсан байх

Зохион байгуулагч:

Ø  Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл

Ø  Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Ø  Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс