Зорилго: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ойлголт, мэдлэг олгоход оршино.

 

Хамрах хүрээ:

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явууж буй МСҮТ-ийн  суралцагчид

 

Хугацаа:

1.    МСҮТ-ийн түвшний шалгаруулалт  2018 оны 04-р сарын 18-20

2.    Дүүргийн түвшний шалгаруулалт 2018 оны 04-р сарын 24-28

3.     

Зохион байгуулалт:

Урандаанд оролцох хүсэлтэй суралцагчдын илтгэлийг 1, 2 дугаар үе шаттайгаар шалгаруулна.

 

 

1 дүгээр үе: Тухайн сургуулийн ХАБЭА-н зөвлөл болон ажлын хэсэг суралцагчдын илтгэлийг шалгаруулж, 1, 2 дугаар байрт шалгарсан илтгэлийг 2018 оны 04-р сарын 21-23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд файл хэлбэрээр Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар болон цаасаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ирүүлнэ.

 

2 дугаар үе: Дүүргийн ХАБЭА-н зөвлөл, сонгон шалгаруулах ажлын хэсэг МСҮТөвөөс ирүүлсэн бүтээлүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 21-23-ны 17:30 цаг хүртэл хүлээн авна. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 14:00 цагт Чингис СОСЭ Их сургуулийн лекцийн танхимд МСҮТөвийн суралцагчдыг оролцуулан 1, 2, 3 дугаар байр, тусгай байрыг шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулна.

 

Шагнал, урамшуулал:

      1 дүгээр байр – Өргөмжлөл, 200.000 төгрөг

      2 дугаар байр – Өргөмжлөл, 150.000 төгрөг

      3 дугаар байр – Өргөмжлөл, 100.000 төгрөг

         Тусгай байр – Өргөмжлөл, 50.000 төгрөг

 

Илтгэлд тавигдах нийтлэг шаардлага:

Ø  Товч агуулга

Ø  Түлхүүр үг

Ø  Онолын үндэс

Ø  Үндсэн хэсэг

Ø  Туршилт судалгааны хэсэг

Ø  Практик ач холбогдол

Ø  Үр дүн, дүгнэлт

Ø  Ном зүй, эшлэл

Шалгуур үзүүлэлтүүд

1.    Онол, арга зүйн үндэслэл, шинэлэг үзэл санаа-30 оноо

Ø  Өгөгдсөн сэдэвтэй холбогдох онол, хууль, дүрэм, журамтай уялдуулсан байдал-15 оноо

Ø  Асуудлын шийдвэрлэх арга, аргачлалыг сонгосон байдал -15 оноо

·         Үндэслэл хэрэгцээгээ тодорхойлсон байдал

·         Зорилго, зорилтоо тодорхойлсон байдал

·         Шинэлэг санаа

·         Судалгааны дүгнэлт хийсэн байдал

2.    Практик судалгаа, туршилт, хэрэглээ – 30 оноо

·         Практик судалгаа, туршилт, хэрэглээний арга зүйг төлөвлөж боловсруулсан байдал

·         Практик судалгаа, туршилтын зорилго, зорилтоо тодорхойлсон байдал

·         Практик судалгаа, судлагдахууныг сонгосон байдал

·         Практик судалгаа, туршилтын арга аргачлалыг тодорхойлж хэрэглэсэн байдал

·         Цуглуулсан мэдээллээ нэгтгэн цэгцэлж, боловсруулалт хийсэн байдал

·         Практик судалгаа, туршилтын дүгнэлт нь зорилго, зорилттойгоо уялдсан байдал

3.    Хэл найруулга – 20 оноо

·         Сэдэв ба агуулгын уялдаа холбоо -10 оноо

·         Судалгааны үр дүн, жишээ баримтыг оновчтой ашигласан, үг хэллэг, ойлголтыг зохих утгаар нь сонгосон байдал – 5 оноо

·         Найруулга зохиомж, зөв бичих дүрмийн шаардлага хангасан байдал– 5 оноо

4.    Илтгэх чадвар – 20 оноо 

·         Илтгэх ур чадвар, хугацаандаа багтааж гол асуудлыг илтгэсэн байдал

·         Асуултанд хариулсан байдал

·         Техник хэрэгсэл ашигласан байдал

 

Зохион байгуулагч:

Ø  СХД-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл

Ø   Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс