Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл нар удирдан явуулж 14 бүлгийн 52 зүйл заалтыг танилцууллаа. Хэлэлцүүлэгт 32 хорооны Засаг дарга нар, ЗДТГ-ын мэргэжилтнүүд хороодын иргэд зэрэг 90 гаруй хүн оролцлоо.