БНСУ-ын Бусан хотын Хамтын ажиллагааны сан СХД-ийн 19 дүгээр хороотой хамтран ажиллах гэрээг 2017 онд байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Бусан хотын сайн дурын гишүүд, эмч нар 19 дүгээр хорооны иргэдэд үнэ төлбөргүй эмчийн үзлэг хийж, оёдол, цаг засвар зэрэг олон төрлийн сургалт өглөө. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Chung Jae Nam, дүүргийн Засаг даргын орлогч, Гэр хорооллын дахин төлөвлөлт, ядуурлыг бууруулах төслүүдийн удирдагч Д.Ундармаа, Хамтын ажиллагааны сангийн тэргүүн Alok K. Roy AIR PUSAN компанийн Монгол дахь бие төлөөлөгч Myoungshin Ahn болон болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.