Цагдаагийн ерөнхий газар, “JCI Монгол байгууллага хамтран бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ONE COMMUNITY” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төслийн хүрээнд 104-р сургууль дээр хүүхдэд ээлтэй гарц байгууллаа. Гарцын нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч М.Батбаяр болон Удирдлагын багийн төлөөлөл, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаан, JCI Капитал салбар байгууллагын 2018 оны удирдлагын багийн төлөөлөл болон гишүүд оролцлоо.