Видео

   Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны эмзэг цэгүүдэд иргэдийг эргүүлд гаргах “Хүүхэд хамгаалагч” төслийг иргэдэд танилцуулах арга хэмжээг ерөнхий боловсролын 12 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

     Төслийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан төслийг хүрэлцэн ирсэн иргэдэд танилцуулсан.

   Төслийн хүрээнд хүүхдийн сургууль, цэцэрлэг, гэр хоорондох зам, гудамж талбайн аюулгүй байдлыг тухайн хорооны иргэдээс бүрдсэн “Хүүхэд хамгаалагч” нар хичээлд ирэх, тарах цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.

   Ингэснээр хүүхдийн эсрэг үйлдэх танхай, дээрэм, хулгай гэх мэт гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой тул хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг уриалж байна.