Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагийн хуваариар буюу ажлын өдрүүдэд 08:30-22:00, бямба гарагт 10:00-16:00 цагуудад ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ зэрэг олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс дээрх цагуудад 98188851 дугаарын утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.