Видео

            Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд болон түүнийг Улаанбаатар хотод нутагшуулах хүрээнд боловсруулагдсан “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилгууд”-ын талаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цаашид тогтвортой хөгжлийн зорилтыг дүүргийн хүрээнд нутагшуулах, хамтран ажиллах төслийг хэлэлцэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн албаны төлөөлөл сургалт хийлээ.

            Сургалтаар “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг Монгол Улсад нутагшуулах үйл ажиллагаа” сэдвээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Энх-Ариунаа, “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг дүүргийн түвшинд хэрэгжүүлэх чиглэл, арга зам” сэдвээр Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн Ш.Мөнхцэрэн нар мэдээлэл өгч, санал солилцлоо.