Видео

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН

ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛЬ ЗҮЙН

ТАСГААС 2018 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 

 

            Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн Засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хангах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасгаас 2018 оны байдлаар 825 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 218 иргэнд хууль эрх зүйн сангаас хууль тогтоомжийн лавлагааг олшруулан өгч, дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалуудыг нийслэлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан UB.Legal сайтад байршуулан ажилласан.

Нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актууд нь хуульд нийцсэн, хүний эрх зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гаргахад анхаарч, хяналт тавьж ажилласан.

Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргыг захиргааны болон иргэний хэргийн шүүхэд нийт  24 маргаанд итгэмжлэлээр төлөөлөн оролцлоо.

Удирдлагаас иргэд, байгууллагатай байгуулсан 128 гэрээний эрх зүйн үндэслэлд хяналт тавьж бүртгэлд авч ажилласан.

 

Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөгийг давхардсан тоогоор 8 удаа, сургалт, сурталчилгааны ажлыг 16 удаа үүнээс төрийн байгууллага албан тушаалтанд 4, аж ахуйн нэгж байгууллагад 6, холбогдох байгууллагуудтай хамтран иргэдэд 6 удаа, үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх арга хэмжээг 6 удаа 13075 иргэнийг хамруулан зохион байгуулж шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн актуудаар 6000 ширхэг брошурь, 2500 ширхэг гарын авлагыг бэлтгэн тараасан.

 Хууль, эрх зүйн актуудын шинэчилсэн найруулгын төслүүдээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан 5 хууль, 3 журмын төслүүдээр 8 удаа 654 хүнд хэлэлцүүлэг зохион байгуулан иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн төслийн багт хүргүүлсэн.

Дүүргийн нутаг дэвсгэрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдийн дунд зөвлөгөөнийг 1 удаа зохион байгуулж нэгдсэн арга хэмжээг 2 удаа, эргүүл, хяналт шалгалтыг 3 удаа холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.