Видео

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэд, оршин суугчдаа дээдэлсэн, тэдний амьдрах эрүүл аюулгүй, тав тухтай орчныг хангасан “Аз жаргалтай хот” болгох зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд “Хотын хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны А/77 дугаар тушаалаар батлан, аргачлалыг нэвтрүүлэх сургалтыг өнөөдөр 32 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын дунд зохион байгууллаа.

            Сургалтын дагуу 3 дугаар сарын сүүлээр хяналт, үнэлгээний ажлыг зохион байгуулах бөгөөд энэ үнэлгээ нь “Шилдэг хороо”-ны үнэлгээнд шууд хамаарах юм.

Цаашид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын зхаирагчтай дүүргийн Засаг даргын байгуулах үр дүнгийн гэрээнд “Хотын хөгжлийн индекс” тусгагдах бөгөөд хороодын Засаг дарга нарын “Батламж” гэрээнд тусгахаар ажиллаж байна.