Видео

“Залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрханчууд “Мянган залуу-Мянган санаа” төслийг хэрэгжүүлж байна. Залуучуудыг бие даан төсөл бичих аргачлалд сургах, амжилттай суралцагчдыг олон улсын болон улс, орон нутгийн томоохон төсөлд  хамруулж, ажлын байраар хангах, шилдэг, шинэ санал санаачилга гаргасан төслүүдийг дэмжих зорилготой уг төсөл өнгөрсөн 1-р сараас эхэлсэн.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуулын хөгжлийн төвөөс хамтран хэрэгжүүлж буй төсөлд эхний ээлжинд 1-р сард 100 залууг сургалтад хамруулж гэрчилгээ олгосон.

Харин 2-р сард “Бичил төсөл”-ийн үйл ажиллагааг дүүргийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, ГБХЗХХ, ЗХТ-үүд хамтран зохион байгуулсан. “Бичил төсөл”-ийн үйл ажиллагааны зорилго нь дүүргийн иргэдийг орон нутгийн хүүхдийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн төсөл бичих аргачлалд сургах, иргэдийг оролцоогоор нь хөгжүүлж, дэмжих, санхүүжүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааг ДЗОУБ-ын Сонгинохайрхан дүүргийн хөтөлбөрөөс дэмжин, шалгарсан төслийг 3000 хүртэлх доллароор санхүүжүүлэх юм.

Төсөл нийт 3 үе шаттай хэрэгжих бөгөөд сургалт зохион байгуулах, төслийн шалгаруулалт хийх, шалгарсан төслийг санхүүжүүлэх гэсэн дараалалтай явах юм.