Видео

 

Дүүргийн иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд та бүхэнд ойн баярын мэнд хүргэе. 

Иргэд нь аюулгүй, эрсдэлгүй амар тайван орчныг цогцлооход дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний ур чадвар өндөр, хараа сонор, хатуужил сахилга бат чанд байж, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж амжилт ололтоо бататган ажиллаж байгаа та бүгдээр бахархаж байна.  

Ямар ч нөхцөлд гамшгийн өмнө зориг тэвчээр, чин сэтгэлээ зориулан иргэдээ авран хамгаалдаг нийт алба хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА                              Ж.САНДАГСҮРЭН