Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог бөгөөд 24 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн салбар комисс, холбогдох албаны хүмүүс Сонгинохайрхан уулын баруун хойд бэлд орших Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Хамбын овоонд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж лам хуврагууд ном уншиж зул өргөлөө.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга М.Баярмагнай, МУ-ын ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар , нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Сонсголон Толгойт Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүллээ.

 

Энэхүү өдрийг угтаж Сонгинохайрхан дүүргийн Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах салбар комиссоос дүүргийнхээ хэлмэгдэгсэд түүний ар гэр, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж, 180 иргэнд хүндэтгэл үзүүлж, 30 иргэнд мөнгөн тусламж, 2 иргэнд гэрийн батламж гардуулан өглөө.