Дүүргийн 43 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарын дунд албан хэрэг хөтлөлт, архивын ажлын зохион байгуулалгын талаар нэгдсэн сургалт боллоо. Сургалтыг Архивын ерөнхий газрын хэтсийн дарга Ч.Оюунчимэг явуулж, албан хэрэг хөтлөлт, архивын талаарх хууль тогтоомж, онол арга зүйн асуудлыг практиктай холбон сонирхолтой хэлбэрээр заав.

Тэрээр, Монгол улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болсон дүүрэг нь иргэдэд хамгийн ойрхон шууд үйлчилгээ үзүүлдэг учраас энд албан хэрэг хөтлөлт, архивын ажил хамгийн сайн байх учиртай гэж онцлон тэмдэгллээ. Сургалтад оролцогсод асуулт тавьж харилцан ярилцсан нь үр дүнтэй болов. Дашрамд дурдахад Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар дүүргийн хороодын дунд архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр зарласан уралдаан эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 9 дүгээр сарын сүүлчээр дүн нь гарна.