Видео

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар хэрэгжиж буй залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, оролцоог хангах зорилготой “1000 залуу 1000 санаа” төслийн явцыг дүгнэх, цаашдын чиглэлийг тодорхойлох, амжилттай төслөө хэрэгжүүлж байгаа залуучуудыг алдаршуулах, туршлагыг нь бусад залуучуудад сурталчлах уулзалт зөвлөгөөн боллоо.  

Тус арга хэмжээний үеэр Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Сонгинохайрхан ОНХ-ын удирдлагууд оролцож орон нутгийн иргэдээс санаачилсан бичил төсөл санхүүжүүлэх журам, нөхцөлөө танилцуулж ажиллалаа.   

Мөн төслөө амжилттай хэрэгжүүлсэн багууд төслийн үр дүн, туршлагаа танилцуулж үлгэрлэн манлайлж залуучуудыг дараачийн төсөлд оролцохыг уриаллаа.