Шинэ жилийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, явган зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын гаднах талбайн цас мөсийг цохиж арилгах, хороодын нутаг дэвсгэрт үүссэн үүсмэл хог хаягдлын цэгийг ачиж тээвэрлэлээ.

Их цэвэрлэгээний ажилд нийт  1991    аж ахуйн нэгж, 7986 иргэд оролцож 209916 м/кв хог хаягдлыг цэвэрлэн 32 хороодод нийт 42 хог тээврийн автомашинаар 71 рейсээр 472.5 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 88 үйлчлэгч ажиллаж 1475283 м2 талбайн хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэж,783 уртааш метр хайш хашлага арчиж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийсэн байна.

Угтан ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ сарын 08-ний өдөр буюу бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Гудамж талбайд их цэвэрлэгээ хийж, нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дагуу наасан зарлалыг хуулах юм. Тиймээс иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцоно уу.

Угтан ирж буй 2019 оны шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хорооны залуус бэлэг авах боломжгүй зорилтот бүлгийн бяцхан дүү нараа баярлуулах, хүүхэд насны аз жаргалтай дурсамжийг нэгээр нэмэх, залуу үеийнхэндээ хүнлэг энэрэнгүй, тусч үзлийг төлөвшүүлэх зорилготой "SANTA CHALLENGE" аяныг өрнүүлж, “Шинэ анагаах ухаан”-ы их сургуулийн багш ажилчид, оюутан залуусыг нэгтгэжээ.

Аянаа идэвхтэй сайн өрнүүлж байгаа Залуучуудын Улаан загалмайн эрч хүчтэй, мундаг гишүүддээ талархлаа илэрхийлье. Хүүхэд бүр инээмсэглэл дүүрэн шинэ оноо угтах болтугай.

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА.

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагийн хуваариар буюу ажлын өдрүүдэд 08:30-22:00, бямба гарагт 10:00-16:00 цагуудад ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ зэрэг олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс дээрх цагуудад 98188851 дугаарын утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.

      ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан “Шинэ Анагаах Ухаан Их сургуулийн дэргэдэх "Залуучуудын улаан загалмай" клубын гишүүд "Оюуны эрэл" клубтэй хамтран “Эрт илрүүлж, Эрт эмчилье” уриан дор нийт 500 оюутанг хамруулан сурталчилгаа хийлээ. Тус сургуулийн багш Анагаах ухааны докторант Т.Сувдаа ХДХВ, ДОХ болон Нөхөн үржихүй сэдвээр оюутан залууст танин мэдэхүйн сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүрэгт 8200 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 966 хүүхэд байна гэсэн судалгаа бий. Тэдгээр иргэдийн сурч хөгжих, нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцоход туслах зорилгоор “Хүртээмжтэй орчин-загвар дүүрэг” аяныг Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж байна.

Уг аяны хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийн төлөөлөл болсон 150 гаруй хүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр дүүргийн зүгээс хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн саналыг сонсон, цаашид хэрэгжүүлэх ажлууддаа тусгахаар боллоо.

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, зам талбайн хальтиргааг арилгах үүднээс энэ онд 105 тн химийн бодис, 400 тн давс нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 28-ны байдлаар 381 тн давс нөөцөлсөн байна.

Харин 10 дугаар сарын 07-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд 5 удаа цас орж, зам талбайд 157 тн давс цацаж, нөөцөд 224 тн давсны үлдсэн байна.

Архивын үйл ажиллагааг 2015-2020 онд тогтмолжуулж ажиллах хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн архивчдын “Төрийн архивын үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх” нь сэдэвт нэгдсэн сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн архиваас амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь нийслэлд архивын салбар үүсч хөгжсөний 60 жил, дүүрэгт архив байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Нэгдсэн сургалтын хүрээнд “Сүхбаатар дүүргийн архивын үйл ажиллагаа, танилцуулга, нийслэлийн Архивын газраас “Дүүргүүдийн архивын 2018 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд”, “Төрийн архивын системийг дүүргийн архивт нэвтрүүлэх нь” сэдвүүдээр илтгэл, мэдээлэл танилцууллаа.

Мөн тусгай төрлийн баримтаар хэрэг бүрдүүлж, хадгалж, хамгаалах үйл ажиллагаа, данс бүртгэл, хувийн хэрэг, ББНШК-ын хурлын үйл ажиллагаа төлөвлөгөө, хуваарь, тэмдэглэл, хяналтын үйл ажиллагаа, дүүргийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийн жагсаалт, хөмрөгийн жагсаалт ашиглалтаар үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцсон юм.

Түүнчлэн ширээний теннис, дартс, хөл бөмбөг гэсэн 3 төрлөөр спортын тэмцээн явагдсан бөгөөд дүүргийн баг тамирчид “эмэгтэй ширээний теннис”, “хөлбөмбөг”-ийн төрөлд тэргүүлж, багаараа тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, Шилжин явах цомын эзэд боллоо.

Сурагчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборт болсон тус тэмцээнд 22 сургуулийн нийт 264 сурагч оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Улмаар “Ирээдүй цогцолбор” 2-р бага сургууль 1-р байр, 62-р сургууль 2-р байр, 123-р сургууль 3-р байр эзэлж, тусгай байрын шагналыг 12-р сургуулийн сурагчид авлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль стандартын шаардлага хангасан спорт заалтай боллоо. Уг сургууль 3000 орчим сурагчтай хэдий ч зай талбай багатай, стандартын шаардлага хангаагүй спорт заалтай байсан. Спорт заалны барилгын ажлыг “Сайрын харгана” ХХК 5-р сарын сүүлээр эхлүүлж ийнхүү ашиглалтад орууллаа. Ингэснээр тус сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар секц дугуйланд хичээллэх боломж бүрдэж байна.