Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль стандартын шаардлага хангасан спорт заалтай боллоо. Уг сургууль 3000 орчим сурагчтай хэдий ч зай талбай багатай, стандартын шаардлага хангаагүй спорт заалтай байсан. Спорт заалны барилгын ажлыг “Сайрын харгана” ХХК 5-р сарын сүүлээр эхлүүлж ийнхүү ашиглалтад орууллаа. Ингэснээр тус сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар секц дугуйланд хичээллэх боломж бүрдэж байна.

"Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын иргэдийн бүлэг 02-р хорооны 4-р хэсэг 13-р гудамжнаас 81, 42-р сургуулийн зүүн үзүүр хүртэлх үргэлжилсэн жалга болон нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэж гүйцэтгэлээ.

Үндэсний бахархлын өдрийг тохиолдуулан Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран 16 нас хүрсэн иргэдийг “Би монгол хүн” иргэний андгай өргүүллээ.

Тус “Андгай өргөх ёслол”-д 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа шилдэг 40 сурагч хүрэлцэн ирсэн бөгөөд, эдгээр сурагчдын иргэний үнэмлэхийг гардуулан өгсөн юм.

Уг хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардан авснаар өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээтэй, эх орон, түүх, соёлоороо бахархах, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарласан хариуцлагатай хувь хүнийг төлөвшүүлэх гол зорилготой юм.

Түүнчлэн андгай өргөсөн иргэдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Hub innovation” төвд компьютерийн сургалтад суух эрхийн бичиг өглөө.

Сонгинохайрхан дүүрэг ӨМӨЗО-ны И-Хэ эмнэлэгтэй хамтран энэ сарын 10-ны дуустал иргэдэд арьсны харшил, арьсны өвчлөл болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй зохион байгуулж, цаашид эмч нарыг сургах, дадлагажуулах ажлыг хамтран хийх юм.

Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 дугаар хороонд ажиллаж 75 иргэнийг үзэж оношлон, эмчилгээг зааж өглөө.

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хэрэгжилтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчилах, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн хөдөлмөрийн насны ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх, тохирох байнгын ажлын байранд зуучлах,  иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонсох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дүүргийн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах үндэслэл шаардлагыг судлах, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Өрхийн хөгжил” уулзалт сургалтыг “Шинэ хөгжлийн түлхүүр” төрийн бус байгууллагатай хамтран 32 хороонд 2018 оны 10 сарын 4-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн зөвлөгөөг 1587 иргэнд өгч, 389 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллалаа.

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт Авлигын гэмт хэргийн талаар болон шинэ хуулиудын талаарх сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар явуулж, салбар бүрт гарч байгаа авлигын судалгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Нийслэлийн түүхт 379 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 013-р ангид нийслэлийн тугийг мандууллаа.

Мөн өнөөдөр “Нийслэл хотоо хэн сайн мэдэх вэ” сэдэвт АХА тэмцээнийг Зэвсэгт хүчний 013 болон 150-р ангийн албан хаагчдын дунд зохион байгууллаа. 

Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албаны тухай хууль-ийн шинэчилсэн найруулгаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн зөвлөх Нэргүй удирдан явуулж Засаг даргын Тамгын газрын 65 албан хаагчид хамрагдлаа.    

Нэгдүгээр хорооллынхон гэлтгүй нийслэл даяараа “балгас” хэмээн нэрийддэг цамбагаравын арын барилгыг 20 жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны А/1004 тоот захирамжаар буулгахаар болж байна.

Иргэн С.Төмөр-Очир1998 оноос барилгын ажлаа эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй. Явган хүний зам тагласан, нийслэлийн өнгө төрхөд сөргөөр нөлөөлсөн тэр ч бүү хэл энэ хугацаанд хоёр ч удаа гал гарч арын байрны оршин суугчдад эд хөрөнгийн болоод эрүүл мэндийн хохирол учруулж байсан.

Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага ч нурах аюултай, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд саад учруулж байгаа тул барилгын ажлаа зогсоох тухай мэдэгдэл удаа дараа өгч байв.

Ийнхүү өнөөдөр барилгыг нураах ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашид уг газар хийгдэх хөрөнгө оруулалт, тохижилтын ажлыг оршин суугчдаас санал авч шийдвэрлэх юм байна.

      Засаг даргын орлогч Д.Ундармаа ӨМӨЗО-ны И-Хэ эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 01-10-ны өдрийг дуустал дүүргийн иргэдэд арьсны харшил, арьсны өвчлөл болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй зохион байгуулж, цаашид эмч нарыг сургах, дадлагжуулах ажлыг хамтран хийх юм.