УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. ЕРӨНХИЙ АГУУЛГА

1. ЗОРИЛГО

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.

2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад.

3. УРАЛДААНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР

Хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байна.

4. ХУГАЦАА

Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна.

5. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 Бичиглэлийн бүрдэл: Тайлбар бичиг 29.7х29.7см формат, товч тайлбар, танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/

 Зураглалын бүрдэл: Зураглалын альбом 29.7х29.7см формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg/, үзэсгэлэн гаргах

 Үзэсгэлэнгийн материал: Самбар 1.5х3.0м /даавуун хэвлэл/, хөлтэй самбар /1.6х0.6м/, товч танилцуулга /PowerPoint, Prezi/

6. ЗОХИОГЧИЙН ЭРХ

 Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.

 Шагналт байранд шалгараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг зохион байгуулагч тал хариуцна.

 Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч байгууллагын архивд үлдэнэ.

 Шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгон зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулна.

7. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ

Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 10:00 - 15:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 11 давхрын хурлын танхим/

8. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

 Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;

 

 “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ

12.ШАГНАЛЫН САН, ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Нийт шагналын сан: 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг

Концепц:

 Шилдэг санаа: 20.000.000 /хорин сая/ төгрөг;

 4 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 5 сая төгрөг/.

Шүүмж:

 Шилдэг шүүмж: 2.000.000 /хоёр сая/ төгрөг;

 3 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 1 сая төгрөг/.

Жич: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулсан шилдэг 5 бүтээл шагналтай бөгөөд үзэсгэлэнгийн хугацаанд бүтээлүүдэд шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмжүүдийг шалгаруулж мөнгөн урамшуулал олгоно.

ГУРАВ. УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРХ АВАХ

Уралдаанд оролцохыг хүссэн баг “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын 2612198311 (Улаанбаатар банк) тоот дансанд 999,000 төгрөг тушаасан баримттайгаа ирж уралдааны даалгавар болон холбогдох материалыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-аас цахим хэлбэрээр авна. Үүнд:

1. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны удирдамж;

2. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны даалгавар;

3. "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/;

4. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатарын бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/. Дэвсгэр зураг ороогүй.

ДӨРӨВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Оролцогчид зөвхөн зохион байгуулагч талд дараах асуудлын хүрээнд гомдол гаргаж болох бөгөөд бусад асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй.

 Зохиогчийн эрх зөрчигдсөн асуудлаар /Хувь хүн болон байгууллагын бүтээлийг хуулбарлаж оролцсон/;

 Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд багтсан гишүүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн үед;

 Уралдааныг дүгнэх комиссын гишүүд бүтээлийн үзэл санааг буруу ойлгож шалгаруулсан;

Гомдлыг шилдэг бүтээлийг шалгаруулж зарласнаас хойш 1 хоногийн дотор бичгээр үйлдэж зохион байгуулагчид хүргүүлнэ. Хугацаа хожимдсон болон гомдол гаргасан үндэслэлээ баталгаажуулж хавсаргаагүй гомдлыг хүлээж авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон www.mpa.ub.gov.mn сайтаас;

“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ /Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 10 давхар, 1002 тоот/ 11-320753 утсаар болон http://updi.ub.gov.mn/ сайтаас тус тус лавлана уу.

 

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

https://www.youtube.com/watch?v=xwrcy1x0CLA&feature=youtu.be

      Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм.

    Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Сонгинохайрханчууд “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож, шилдэг тохижилттой орон сууцны хороо төрөлд 3-р байр эзэлсэн 13-р хороо, шилдэг тохижилттой гэр хорооллын өрх төрөлд 2-р байр эзэлсэн 10-р хорооны иргэн Ц.Цогт-Очир, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагаар шалгарсан “Улаанбаатар шинэчлэл” ХХК, гэр хороолол дунд байрладаг шилдэг аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөж, 2-р байр эзэлсэн “Арвин үндэс” ХХК зэрэг байгууллага иргэд та бүхэндээ энэ ажлаа улам бататгаж, ирэх жилүүдэд хороо, дүүрэг, нийслэлийнхээ өнгө төрхийг сайжруулах үйлсэд бусдадаа үлгэр болж явахыг хүсье.

       Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах” анхан шатны уралдааныг 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа.

           Уралдаанд ерөнхий боловсролын 7 сургуулийн 560 хүүхэд оролцож

1-р байранд 62 дугаар сургууль,

2-р байранд 65-р сургууль,

3-р байранд Ирээдүй цогцолбор сургууль,

Тусгай байранд 76-р сургуулиуд,

“Шилдэг Удирдагч багш”-аар 65-р сургуулийн багш П.Наранцэцэг,

“Шилдэг Аронжировщик багш”-аар Ирээдүй цогцолбор сургуулийн багш В.Энхжаргал, Б.Батбаатар нар тус тус шалгарч нийслэлийн уралдаанд оролцох эрхээ авлаа.

        Уралдааныг Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан, УДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, ЦДБЭЧ-ийн хор мистр А.Ариунжаргал нар шүүж, шагналыг СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа гардууллаа.

            Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр сургуулийн насны хүүхэд олонтой. Энэ ч утгаараа жил бүр ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын тоо бусад дүүргүүдээс харьцангуй их байдаг.

            Харин төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нийслэлийн 9 дүүрэгтэй жишихэд харьцангуй хангалтгүй үзүүлэлттэй гардаг. Тодруулбал 2017 онд дүүргийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 491 байсан бол 2018 онд 485 оноогоор нийслэлийн хэмжээнд 7-р байрт жагссан.

            Тиймээс сурагчдын чадавхийг дээшлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэмэгдүүлэх үүднээс Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Up” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

            Хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтмол өндөр оноо авдаг хувийн сургуулиудтай хамтран ажиллаж, сурагчдад тусгай хөтөлбөрөөр хичээл заах мөн их, дээд сургуулиудын багш нартай хамтарч багш нарыг чадваржуулах ажлыг эхлүүлээд байна.

      "Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр"-ийг зохион байгуулах ажлын хүрээнд дүүргийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтэс хамтран "Гал түймэр унтраах тактикийн сургууль" явуулж, Өсвөрийн Улаан загалмай, Залуучуудын Улаан загалмайн гишүүд, сайн дурын идэвхтнүүдийг хамрууллаа.

      Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс зуурмаг” ХХК-ны ойролцоо 1.5 га талбайг хамарсан хур хогийн цэг үүссэн байсныг бүрэн устгалаа. Хогийн цэг устгах тендерт “Улаанбаатар шинэчлэл” ХХК шалгарч 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 08-ны хооронд бүрэн цэвэрлэж дуусгасан бөгөөд нийт 80 орчим сая төгрөг зарцуулсан байна.

        Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран  “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна.

           “Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгдэн оролцсон юм. Уг парадад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Тэсо ХХК, Содон фүүдс ХХК, Гангар од дэвжих ХХК, Дүүхээ ХХК, Монхангай ХХК, Макс хүнс ХХК зэрэг 10 аж ахуйн нэгж байгууллагын 125 хүн оролцож, нийслэлийн Ерөнхий менежерээс батламж гардаж авлаа.

         Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

         Хуралд Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, Хэрэг бүртгэх албаны дарга А.Амгалан, дэд дарга Б.Батсуурь, хэлтсийн дарга Б.Ганболд, дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар, дүүргийн прокурор Ш.Эрдэнэбилэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга М.Батсайхан, 2 дугаар хэлтсийн дарга Д.Наранбаатар, 3 дугаар хэлтсийн дарга Г.Эрдэнэбаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон дүүргийн засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар, хороодын ИТХ-ын дарга, Засаг дарга нар бусад холбогдох албан тушаалтнууд оролцоо.

УИХ-ын гишүүн, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тойргийнхоо Баянхошуу бүсэд “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төв нээлээ.

Уг төв дотроо хүүхдийн номын сан, мэдээлэл технологийн төв, шүдний эмнэлэг болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулагдсан оёдлын цехтэй аж.

“Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” ТББ-тай хамтран байгуулсан хүүхэд хөгжлийн төвөөр дүүргийн хүүхэд багачууд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Номын сангаар үйлчлүүлэх хүүхдүүд тав тухтай орчин ном уншихаас гадна англи, япон хэл, компьютерийн болон шатар, зураг сийлбэрийн сургалтанд үнэгүй хамрагдаж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж нээгдэж байна. Мөн шүдний төвөөр хүүхэд багачуудаас гадна ахмад настанууд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээнд хамрагдах боломж бүрдаж байна.

Түүнчлэн хүүхдээ хараад гэртээ суудаг, тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан оёдлын сургалтыг явуулж, цаашлаад энэ чиглэлийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор оёдлын цехийг байгуулжээ. Оёдлын цех нь сургалт явуулахаас гадна ажлын хувцас хэрэглэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх юм.