Видео

      Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс зуурмаг” ХХК-ны ойролцоо 1.5 га талбайг хамарсан хур хогийн цэг үүссэн байсныг бүрэн устгалаа. Хогийн цэг устгах тендерт “Улаанбаатар шинэчлэл” ХХК шалгарч 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 08-ны хооронд бүрэн цэвэрлэж дуусгасан бөгөөд нийт 80 орчим сая төгрөг зарцуулсан байна.

        Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран  “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна.

           “Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгдэн оролцсон юм. Уг парадад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Тэсо ХХК, Содон фүүдс ХХК, Гангар од дэвжих ХХК, Дүүхээ ХХК, Монхангай ХХК, Макс хүнс ХХК зэрэг 10 аж ахуйн нэгж байгууллагын 125 хүн оролцож, нийслэлийн Ерөнхий менежерээс батламж гардаж авлаа.

         Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

         Хуралд Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, Хэрэг бүртгэх албаны дарга А.Амгалан, дэд дарга Б.Батсуурь, хэлтсийн дарга Б.Ганболд, дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар, дүүргийн прокурор Ш.Эрдэнэбилэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга М.Батсайхан, 2 дугаар хэлтсийн дарга Д.Наранбаатар, 3 дугаар хэлтсийн дарга Г.Эрдэнэбаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа болон дүүргийн засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар, хороодын ИТХ-ын дарга, Засаг дарга нар бусад холбогдох албан тушаалтнууд оролцоо.

УИХ-ын гишүүн, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тойргийнхоо Баянхошуу бүсэд “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төв нээлээ.

Уг төв дотроо хүүхдийн номын сан, мэдээлэл технологийн төв, шүдний эмнэлэг болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулагдсан оёдлын цехтэй аж.

“Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” ТББ-тай хамтран байгуулсан хүүхэд хөгжлийн төвөөр дүүргийн хүүхэд багачууд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Номын сангаар үйлчлүүлэх хүүхдүүд тав тухтай орчин ном уншихаас гадна англи, япон хэл, компьютерийн болон шатар, зураг сийлбэрийн сургалтанд үнэгүй хамрагдаж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж нээгдэж байна. Мөн шүдний төвөөр хүүхэд багачуудаас гадна ахмад настанууд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээнд хамрагдах боломж бүрдаж байна.

Түүнчлэн хүүхдээ хараад гэртээ суудаг, тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан оёдлын сургалтыг явуулж, цаашлаад энэ чиглэлийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор оёдлын цехийг байгуулжээ. Оёдлын цех нь сургалт явуулахаас гадна ажлын хувцас хэрэглэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх юм.

Маягт 13                                            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын

газрын даргын 2018 оны 09-р сарын 17-ны

өдрийн А/134-р тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

 

Сонгинохарйхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/134-р тушаал

Хорооны сахиулын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, ур чадвар тооцох хуудас

2018 оны .... -р сар

Д/д

Үндсэн ажлын гүйцэтгэлийн бүтээмжийг үнэлэх үзүүлэлтүүд

Авбал зохих оноо

/Нийт

0-100/

Гүйцэтгэл, ур чадвараа дүгнүүлсэн ажилтны өөрийн үнэлгээ

Ажилтны гүйцэтгэл,

ур чадварын үнэлгээ өгч дүгнэсэн албан тушаалтны үнэлгээ

Гүйцэтгэлийн үнэлгээ

1.

Ажлын цаг ашиглалт

10

 

 

2.

Хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор байрны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах.

10

 

 

3.

Дулааны шугам сүлжээ, цахилгаан зуухны хэвийн горимд хяналт тавих, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх,  үргүй зардлыг багасгах тал дээр санаачлагатай ажилласан.  

10

 

 

4.

Үүдний талбайн эмх цэгц, цэвэрлэгээ

10

 

 

5.

Гал, усны аюулаас сэргийлж ажиллах.

10

 

 

6.

Өгсөн үүрэг, даалгаврын биелэлт.

10

 

 

7.

Харьцааны соёл

5

 

 

8.

Цаг үеийн ажилд оролцсон байдал.

5

 

 

Гүйцэтгэлийн үнэлгээний хэсгийн нийт оноо

70

 

 

Ур чадварын үнэлгээ

1.

Бусдаас илүү хичээл зүтгэл гарган ажилласан, илүү ур чадвартай байсан.

10

 

 

2.

Ажлын байрны эмх цэгц, цэвэрлэгээ, ёс зүйн харилцаа үлгэр жишээ байдал.

10

 

 

3.

Эрхэлсэн ажлын чиглэлээр  зөрчил, доголдол гаргаагүй байх.

10

 

 

Ур чадварын үнэлгээний хэсгийн нийт оноо

30

 

 

Гүйцэтгэл, ур чадварын үнэлгээний нийлбэр оноо

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндсэн ажлын гүйцэтгэлд нөлөөлсөн шалтгааны талаарх ажилтны тайлбар: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Ярилцлага, тодруулга: ......................................................................................................................................................................................................................................................................................................................................

 ....... %

Тухайн ажилтанд ур чадварын хэдэн хувь  олгох.

 

Тайлбар:........................................................................................................................................................

Гүйцэтгэл, ур чадварын үнэлгээний нийт оноо

Ур чадвар

95-100 оноо

25%

90-95 оноо

20%

85-90 оноо

15%

80-85 оноо

10%

80 доош оноо

Ур чадвар % тооцогдохгүй

Гүйцэтгэл, ур чадвараа дүгнүүлсэн ажилтан:

......................................................................../............................./

(Албан тушаал)                       (гарын үсэг)                   (Нэр)

 

Үнэлгээ өгч дүгнэсэн:

......-р хорооны Зохион байгуулагч ..................................................................../....................................../

                                    (гарын үсэг)                              (Нэр)

 

Жич: Гүйцэтгэл, ур чадварын нийлбэр үнэлгээ 80 онооноос дээш үнэлэгдсэн тохиолдолд ур чадвар нэмэгдлийг хүснэгтийн дагуу тооцно.

 

 

 

ДҮГНЭСЭН:

 

            СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН............-Р ХОРООНЫ

            ЗАСАГ ДАРГА .......................................................................................

                                                (тамга, гарын үсэг)                         (нэр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Маягт 14                                           Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын

газрын даргын 2018 оны 09-р сарын 17-ны

өдрийна/134-р тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

Хорооны үйлчлэгч нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ,

ур чадвар тооцох хуудас

2018 оны .... -р сар

д/д

Үндсэн ажлын гүйцэтгэлийн бүтээмжийг үнэлэх үзүүлэлтүүд

Авбал зохих оноо

/Нийт

0-100/

Гүйцэтгэл, ур чадвараа дүгнүүлсэн ажилтны өөрийн үнэлгээ

Ажилтны гүйцэтгэл,

ур чадварын үнэлгээ өгч дүгнэсэн албан тушаалтны үнэлгээ

Гүйцэтгэлийн үнэлгээ

1.

Ажлын цаг ашиглалт.

10

 

 

2.

Ажлын байрны эмх цэгц нь үлгэр жишээ байх, хариуцсан өрөө, тасалгааны цэвэрлэгээг чанартай хийх, ариун цэврийн шаарлага хангасан байх.

10

 

 

3.

Харьцааны соёл, Хөдөлмөр АА-ны хувцас жигдрэлт.

10

 

 

4.

Байгууллагын доторх эд хогшлыг байнга цэвэр үзэмжтэй байлгах, бүрэн бүтэн байдлыг хангах.

10

 

 

5.

Өгсөн үүрэг даалгаврын биелэлт.

10

 

 

6.

Харьцааны соёл, ёс зүйн харилцаа.

5

 

 

7.

Цаг үеийн ажил оролцсон байдал.

5

 

 

8.

Ариутгалын бодис хэрэглээ

5

 

 

9.

Багаар хамтарч ажиллах.

5

 

 

Гүйцэтгэлийн үнэлгээний хэсгийн нийт оноо

70

 

 

Ур чадварын үнэлгээ

1.

Бусдаас илүү хичээл зүтгэл гарган ажилласан, илүү ур чадвартай байсан.

10

 

 

2.

Ажлын байрны эмх цэгц, цэвэрлэгээ, ёс зүйн харилцаа үлгэр жишээ байдал.

10

 

 

3.

Эрхэлсэн ажлын чиглэлээр  зөрчил, доголдол гаргаагүй байх.

10

 

 

Ур чадварын үнэлгээний хэсгийн нийт оноо

30

 

 

Гүйцэтгэл, ур чадварын үнэлгээний нийлбэр оноо

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндсэн ажлын гүйцэтгэлд нөлөөлсөн шалтгааны талаар ажилтны тайлбар: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Ярилцлага, тодруулга: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 ....... %

Тухайн ажилтанд ур чадварын хэдэн хувь  олгох.

 

 

Тайлбар:...................................................................................................................................................

Гүйцэтгэл, ур чадварын үнэлгээний нийт оноо

Ур чадвар

95-100 оноо

25%

90-95 оноо

20%

85-90 оноо

15%

80-85 оноо

10%

80 доош оноо

Ур чадвар % тооцогдохгүй

Гүйцэтгэл, ур чадвараа дүгнүүлсэн ажилтан:

 

........................................................................./............................./

(Албан тушаал)                       (гарын үсэг)                   (Нэр)

 

Үнэлгээ өгч дүгнэсэн:

......-р хорооны Зохион байгуулагч ..................................................................../....................................../

                                    (гарын үсэг)                              (Нэр)

 

Жич: Гүйцэтгэл, ур чадварын нийлбэр үнэлгээ 80 онооноос дээш үнэлэгдсэн тохиолдолд ур чадвар нэмэгдлийг хүснэгтийн дагуу тооцно.

 

 

 

ДҮГНЭСЭН:

 

            СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН............-Р ХОРООНЫ

            ЗАСАГ ДАРГА .......................................................................................

                                                (тамга, гарын үсэг)                         (нэр)

 

 

 

Олон улсын ахмадын өдрийг тохиолдлуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Баярсайхан тойргийнхоо 10, 11, 28-р хороодын 1200 ахмадыг соёлын төв өргөөнд хүлээн авч, урлагийн тоглолт үзүүлжээ. Түүнчлэн энэ үеэр 23 ахмадад өргөмжлөл гардуулж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газар, “JCI Монгол байгууллага хамтран бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ONE COMMUNITY” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төслийн хүрээнд 104-р сургууль дээр хүүхдэд ээлтэй гарц байгууллаа. Гарцын нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч М.Батбаяр болон Удирдлагын багийн төлөөлөл, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаан, JCI Капитал салбар байгууллагын 2018 оны удирдлагын багийн төлөөлөл болон гишүүд оролцлоо.

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дэх жил тохиож байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон нийслэл, дүүргүүдийн салбар комиссууд хамтран өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хариуцан жил бүр зохион байгуулж, улс, нийслэл дүүргүүдийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссууд оролцож, ийнхүү өглөөний наран мандах 09:00 цагт Монгол улсын Хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжим гашуудлын ая эгшиглүүлэн эхлүүлж, цугласан олон мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөснөөр өндөрлөдөг юм. Үүний зэрэгцээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, халуун амиа алдсан мянга мянган хэлмэгдэгсэдээ дурсан хүндэтгэж, Сонгинохайрхан дүүргийн буддын сүм хийдийн лам хуваргууд ном хурдаг уламжлал тогтсон юм.

                Энэ жилийн цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэд дарга, бодлого үйл ажиллагааны менежер Б.Саруул тэргүүтэй төлөөллүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга П.Нарандалай, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Ажлын албаны дарга Д.Азжаргал, Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлалын штабын дарга Бригадын генерал Б.Батбаяр, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Ж.Баясгалан, 150 дугаар ангийн захирагч хурандаа С.Болдбаатар, 011 дүгээр ангийн захирагч, хурандаа С.Жамбалжамц, 013 дугаар ангийн Штабын дарга Б.Заяат болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.