Видео

     Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах судалгааны талаар Япон улсын NPO корпораци SOL-ийн дарга Цүтомү Янагихара тэргүүтэй төлөөлөгчид Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй уулзлаа. Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулж бордоо хийх талаар Ногоон хороо хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төвд бий. Тиймээс япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран бордоо  боловсруулах технологийг ирэх жилээс хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Энэ төсөл хэрэгжсэнээр хүнсний ногоо тариалдаг иргэдэд бордоо нийлүүлэх болон хороо, дүүрэг гэлтгүй нийслэлийн хэмжээнд хамтран ажиллах боломж бүрдэх юм.

Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018"-ийг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд 6 сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 600 хүүхэд оролцох бөгөөд манай дүүргээс хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл болж 37 хүүхэд амжилттай оролцоод ирлээ.

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ийн ХХҮХ-ээс Худалдаа үйлчилгээний салбарын дунд зохион байгуулсан Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндрөллөө.

Тэмцээнд Өнөр бүс,Толгойт бүс, Баянхошуу бүс, Төвийн бүсүүдээс нийт 21 баг оролцлоо

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтран тус холбооны гишүүд болох өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хувь хүний хөгжлийг дэмжих, бусдыг манлайлах чадварт суралцуулах зорилгоор хэрэгжүүлж буй “Манлайлагч” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгуулж, хэрхэн хүүхэдтэйгээ нас сэтгэхүйн онцлогт тохируулан харилцах, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх талаарх зөвлөгөө, мэдээллийг өглөө. 

2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын Уулын дугуйн тэмцээн Төв аймгийн зуун мод хотноо 06-р сарын 9-10-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 байгууллагын 150 залуу тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин 17-18 насанд Б.Амарболд, 15-16 насанд М.Амарболд нар 2 зайд уралдаж хос Алтан медаль, Б.Батбаатар, Х.Катя нар мөнгөн медаль хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр 3-р байр эзэллээ.

Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн 500 гаруй ажилтан, алба хаагчдад гэр бүлийн боловсрол олгох “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

“Гэр бүлийн үнэ цэнэ” сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх ач холбогдлын тухай мэдээ, мэдээллийг өглөө.

Сонгинохайрхан дүүрэг "Эвийн өргөө энхийн гүйлт-2018" галт бамбарыг хүлээн авлаа. Уг галт бамбар БНХАУ-аас 2018 оны 5 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн хавиргын боомтоор орсон бөгөөд 6 сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор ОХУ-руу гарах юм.

Энхтайвны гүйлтийн баг болон галт бамбарыг дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батбаяр, Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны төлөөлөл хүлээн авч, үдэн гаргаж өглөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас улсын хэмжээнд зохион байгуулах" БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" сэдэвт зөвлөгөөн СХД-ийн БТСХ-нд зохион байгуулагдаж 10 дүүргийн биеийн тамир, спортын хорооны удирдлага, нийгмийн хөгжлийн хэлтсийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн, багш дасгалжуулагч, арга зүйчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Сургалт, зөвлөгөөн 30 гаруй сэдвийн хүрээнд зохион явагдсан юм. Тодруулбал "Тамирчдын хоол тэжээл, жин хасалт, цус өтгөрөлт, Энергийн систем ба дасгалжилт", "Допинг", "Дасгалжуулалтын төлөвлөлт, орчин үеийн чиг хандлага", "Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшний 2017 оны тайлан", "Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого", "Төр, төрийн бус байгууллагын харилцан уялдаа, цаашид авах арга зам" зэрэг сэдвээр явагдаж дууслаа.

      Манай хороо-Миний гудамж аяны хүрээнд 2018 оны 6-р сарын 4-ны өдөр Москвагийн гудамжны 19-р байрны аж ахуйн нэгж байгууллагуудын 19 стандарт бус хаяг рекламны байгууламжийг албадан буулгах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.