Видео

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан "Бидний Театр" жүжгийн уралдаанд манай дүүргийн сурагчид 3-р байрт орж, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг 107-р сургуулийн 12б ангийн сурагч Н.Баярбаясгалан хүртлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран зохион байгуулсан уг тэмцээнд манай хүүхдүүд алдарт У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжгээр оролцож ийн амжилт гаргалаа.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс санаачлан Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг сурталчлах, дүүргийнхээ ЕБС-ийн 9-р ангийн сурагчдад мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв мэргэжил сурталчлах арга хэмжээ зохион байгууллаа.

Улсын их хурлын гишүүн Х.Нямбаатарын нэрэмжит талбайн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 7-8-ны өдрүүдэд “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөлбөмбөгийн талбайд болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 15 баг, эмэгтэй 8 баг нийт 345 хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж

Хөвгүүдийн төрөлд:

I байр Дэмбэрэл дасгалжуулагчтай 104-р сургуулийн баг

II байр Цэдэнцоож дасгалжуулагчтай 9-р сургуулийн баг

III байр Ганхуяг дасгалжуулагчтай Ирээдүй Цогцолбор Сургуулийн баг

Охидын төрөлд

I байр Ц.Ариунсүх дасгалжуулагчтай 106-р сургуулийн баг

II байр П.Хасгаа дасгалжуулагчтай 107-р сургуулийн баг

III байр Б.Баттуул дасгалжуулагчтай 62-р сургуулийн баг

Эрэгтэй шилдэг тоглогчоор 9-р сургуулийн довтлогч Ч.Шинэзуун,

Эмэгтэй шилдэг тоглогчоор 107-р сургуулийн довтлогч н.Пүрэвдулам

Эрэгтэй шилдэг хаалгачаар 104-р сургуулийн хаалгач н.Балжинням

Эмэгтэй шилдэг хаалгачаар 107-р сургуулийн хаалгач Э.Номин нар шалгарлаа.

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг 5-р сарын 15-ны дотор шуурхай зохион байгуулж дуусгах.

ХХҮХ, МХХ

2

Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах.

Газрын алба, МХХ,  ОБХ

3

Соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжинд тавигдах хяналт-шалгалтыг эрчимжүүлж, орц, гарцыг гаргах, цахилгааны болон бусад гарсан зөрчлийг бүрэн арилгуулж, тогтмол хяналт тавьж ажиллах.

МХХ, ОБХ, ХХҮХ, НХХ, Газрын алба

4

Төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

НХХ, Цагдаагийн хэлтсүүд

5

Хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг эхлүүлэх.

ТНААХ

6

Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэлийг газар дээр нь үзэж дүгнэлтийг нийслэлийн удирдлагуудад танилцуулах.

НХХ

7

“Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д заасан ТҮЦ байршуулахыг хориглосон 13 гудамж байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.

ХХҮХ,

Газрын алба

8

Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах.

ТНААХ

9

2018 оны 5-р сарын 19-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох.

НХХ

Төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашиггүй зардлыг багасгах, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2018 онд санхүүгийн хяналт шалгалт, аудитын зөвлөмжөөр илэрсэн зөрчил дутагдлыг бууруулах, Шилэн дансны зөрчилгүй дүүрэг болох зорилтыг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/221  дүгээр захирамжаар баталсан төсвийн байгууллагуудын дунд зарласан “ Дотоод хяналтын шилдэг  нэгж”–тэй байгууллага шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны ээлжит татлага энэ сарын 4-нөөc 6-ны өдрүүдэд 83-р сургууль дээр зохион байгуулагдлаа. Цэргийн жинхэнэ албаны татлагын зарлан дуудах мэдэгдэл нийслэлийн хэмжээнд 94.6 хувьтай байсан байна.

Дүүргийн цэргийн насны залуучууд цэрэг татлагад идэвхтэй оролцож, дүүргийн хэмжээнд 2000 гаруй цэргийн үүрэгтэн ирж хамрагдсанаас 18% орчим цэргийн үүрэгтэн цэрэг татлагын комиссоос тэнцсэн үнэлгээтэйгээр цэргийн албанд татагдсан байна.

         Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлага нийслэлийн долоон дүүрэгт 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд явагдах юм. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын урьдчилсан ажил бүрэн хангагдаж, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагджээ.

Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын комисс 83-р сургууль дээр байрлаж байна. Иймд цэргийн албаны зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуус өргөнөөр хамрагдана уу.

 

     Засаг даргын нэрэмжит "Хүн болох багаасаа" хүмүүжлийн аяны хүрээнд Эрдэм 1-р бүсийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагдсан "Эерэг дадал" хөгжүүлэх үйл ажиллагаа 105-р цэцэрлэг дээр амжилттай зохион байгуулагдлаа. Бүсийн 9 цэцэрлэгийн багш нар бага насны хүүхдийг дэлгэцээс ангид байлгах, тэдэнд эерэг дадал эзэмшүүлэх, өөрсдийн ур чадвар, туршлагаа бусдад хуваалцлаа. Үйл ажиллагааг бүсийн цэцэрлэгүүдийн арга зүйч нар шүүн явуулж, 1-р байранд 101-р цэцэрлэгийн багш н.Энхбат орлоо. 

Олс таталтын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн олс таталтын тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спорт хорооны нэрэмжит болгон зохион байгууллаа.

Монголын олс таталтын холбоотой хамтран зохион байгуулсан уг тэмцээнд Я.Батжаргал дасгалжуулагчтай манай эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн бол холимог баг хүрэл медаль тус тус хүртэж, амжилттай оролцлоо.

Жил бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан дүүргийн хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлалтай.

Энэ хүрээнд олон ажлууд зохиогдож байгаагийн нэг нь өнөөдөр боллоо. Тодруулбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагчдын дунд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг уралдаанд 2 сургуулийн 20 суралцагч оролцсон байна.

Хоёр дах шатанд 5 суралцагч шалгарч, өнөөдөр илтгэлээ тавьж, өрсөлдлөө.

1-р байрт Их Засаг МСҮТ-ийн нарийн бичиг, албан хэрэг хөтлөгчийн 102-р бүлгийн суралцагч Б.Отгон-Эрдэнэ,

2-р байрт Их Засаг МСҮТ-ийн үсчний 203-р бүлгийн суралцагч Ц.Энхзул, 

3-р байрт Их Засаг МСҮТ-ийн хэвлэлийн график дизайны 101-р бүлгийн суралцагч А.Цолмон нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Уг аяны хүрээнд дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдаан, хүнс, хөнгөн үйлдвэр эрхлэгчдийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага солилцох уулзалт зохион байгуулсан байна.