Сонгинохайрхан дүүргийн гамшгийн үед ТҮР ЦУГЛАРАХ ТАЛБАЙ, ХОРОГДОХ БАЙРНЫ БАЙРШИЛ болон дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дуут дохиоллын цамхагиийн байршлын мэдээлэл.

Энэ сарын 24-26-ны хооронд нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болно. Үүний хүрээнд дүүргийн иргэд дээрх байршлуудыг мэдэж байх нь чухал. Иргэн та Дуут дохиоллын мэдээллийг сонсмогцоо ТҮР ЦУГЛАРАХ ТАЛБАЙ, ХОРГОДОХ БАЙРНЫ өөрт ойр хэсэгт очиж аюул ослоос өөрийн болон бусдын амь насыг аврах, бусдад мэдээлэл түгээх хэрэгтэй юм.  

“Ирээдүй цогцолбор” сургуулийн 82-р сургуулийн 9-р ангийн 5 бүлгийн нийт 145 хүүхдэд охидын шивнээ, хөвгүүдийн нууц, сэтгэлзүйн зөвлөгөө, эрүүл мэнд, үе тэнгийнхний яриа зэрэг таван өртөөгөөр охид, хөвгүүдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог, тулгамдсан асуудлын талаар бүлгийн ярилцлага өрнүүлэн мэдлэг хүргэлээ.

Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн ХТҮХЗ Ц.Бүтэмж, АШТҮХЗ Ш.Золзаяа, НҮЭМЗ Т.Энхтайван, Сэтгэлзүйч Б.Оюунбилэг, ЭМНА Х.Хэрлэн, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын эмч П.Гэрэл нар оролцлоо.

Монголын хүүхдийн спортын VI их наадмын Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах БҮЖГИЙН СПОРТЫН тэмцээнийг 2019 оны 04-р сарын 05-ны өдөр Монголын бүжгийн спортын холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд 11 байгууллагын 148 бүжигчид авъяас чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.


Байгууллагын нэгдсэн дүнгээр: 


1-р байрт Д.Цэцэгээ, С.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай 67-р сургууль
2-р байрт Ж.Энхбаатар дасгалжуулагчтай 12-р сургууль
3-р байрт С.Тунгалаг дасгалжуулагчтай 122-р сургуулийн тамирчид тус тус шалгарлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо "Томуу, томуу төст өвчний дэгдэлтэд хариу арга хэмжээ авах" сургалтыг О.Заяаням захиралтай "Хүүхдийн баясгалан" ТББ-ын цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн хүүхдүүдэд зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан ард олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд чин сэтгэл, авъяас чадвар, эрдэм мэдлэгээ зориулан ажиллаж байгаа дүүргийнхээ нийт эмч нарыг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авлаа. 

Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын бие төлөөлөгч, СХД-ын Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл мэндийн салбарт зүрх сэтгэлээ харамгүй зориулан, бусдыгаа манлайлан ажилласан эмч нараа шагнаж урамшууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Sarangbat ТББ хамтран “Өсвөр үеийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх” нөхөн үржихүйн 5 өдрийн сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад дүүргийн Улаан загалмайн хорооны өсвөрийн улаан загалмайн клубын гишүүд хамрагдаж, “Үе тэнгийн сургагч багш” сертификатаа гардан авчээ.