Видео

 

     Улааанбаатар марафон -2017 олон улсын гүйлтэд амжилттай оролцсон дүүргийн Өсвөрийн дугуйн шигшээ багийн хамт олон болон Сонгинохайрхан дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, нийт иргэддээ талархал илэрхийлье. 

 

     Засгийн газрын "Боловсролын тэргүүний ажилтан" шагналаар 80 дугаар цэцэрлэгийн багш Х.Оюунцэцэг, "Жуух бичиг"-ээр туслах багш О.Нямчогдов, н.Даариймаа нар шагнагдлаа. Хаврын баяр, Эрдмийн баярын босгон дээр салбарын шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе.  

 

     "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил"-ийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас, Цэргийн штаб, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдтэй хамтран "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" "Батлан хамгаалах тухай" багц хуулиудыг сурталчлах сургалтыг 32 хорооны иргэдийн дунд 2017 оны 05 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гамшгийн үед дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний харилцан ажиллагааг сайжруулах” сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/455 тоот захирамжаар Онцгой комиссын бүрэлдэхүүн ажиллах журам, ажлын хэсгүүдийг шинэчлэн баталсан. Өнөөдрийн сургалтанд дүүргийн Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, хороодын Засаг дарга нар хамрагдсан юм. НОБГ-ийн ГШУХ-ийн дарга хурандаа А.Дашням Гамшгаас хамгаалах тогтолцоо удирдлага зохион байгуулалт, НОБГ-ийн ГШУХ-ийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Э.Эрдэнэбаатар Онцгой комиссын ажиллах журам, эрх үүргийн талаар мэдээлэл өглөө. 

  

    Сүүлийн 10 жилийн байдлаар манай улсад 36,000 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2283 хүний амь нас эрсэдсэн судалгаа гарчээ. Хүчтэй газар хөдлөлтийн голомтод 50-90 секундын хугацаанд гамшиг осол тохиолдож болзошгүйг НОБГ-аас анхааруулж байна.

     НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 09 сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 05 capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 жил,  манай улс 12 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  хурлын 08 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан.

     Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх,  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах,  гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.

     Тус хэлтэс нь энэ жилийн Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан 2017 оны 05 сарын 05-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийн 5 шилдэг гэр бүлийг шалгаруулан шилдгээр өргөмжилж, Гэр бүлийн өдрийг сурталчилсан “Миний аз жаргалтай гэр бүл” самбарыг 32 хороонд хүлээлгэн өгч мөн энэ өдрийг дүүргийнхээ иргэдэд таниулах зорилгоор “Сутайн буянт” ХХК, “Эрдэм транс” ХХК-тай хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн чиглэлд явдаг 50 гаруй автобусны бариул болон хаалганд гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай олон төрөлт зурагт хуудсуудыг байршууллаа.

 

 

 

 

 

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийн дагуу Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр дүүргийн хэмжээнд нийт 6000 гаруй мод тарилаа.

 

     Дүүргийн Засаг даргын тамгын газраас спорт цогцолбор, дүүргийн амралт цогцолборын газар 2-т мод тарих ажлыг зохион байгуулж, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албад болон 32 хороодыг бүгдийг нь хамрууллаа. Сонгосон хоёр байршлыг тухайд тарьсан модоо эзэнтэй байлгаж, цаашид арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

 

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засаг даргын захирамж 

 

Үүрэг даалгавар 1. Бүх нийтээр мод тарих өдрөөр иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхитэй хамруулж, оновчтой зохион байгуулах

Үүрэг даалгавар 2. Хороодын нутаг дэвсгэр дэх зам талбайн ногоон байгууламж болон аж ахуйн нэгж байгууллагын ойр орчмын ногоон байгууламжийн усалгааг сайн хийж, тохижилтын ажлуудад анхаарч ажиллах

Үүрэг даалгавар 3. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан санал авах байруудыг бэлтгэж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах

Үүрэг даалгавар 4. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох

Үүрэг даалгавар 5. “Хоггүй орчин – эрүүл амьдрал” аяны ажлын хүрээнд зохион байгуулах ажлыг идэвхижүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тус тусын хороонд зохион байгуулах

 

Үүрэг даалгавар 6. Дүүргээс болон дүүргийн дэргэдэх хэлтэс, албадаас хөрөнгө зарцуулан зохион байгуулж буй ажилд Засаг дарга нар ач холбогдол өгч манлайлан, уриалан оролцох

     Дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчид 3-алт, 1-мөнгө 1-хүрэл медаль хүртлээ. 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн аварга шалгаруулах Уралдааны дугуйн тэмцээнд 10 байгууллагын 100 тамирчин өрсөлдсөнөөс, ОУХМ Д.Мөнхбат дасгалжуулагчтай СХД-ийн дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцон, 3-алт, 1-мөнгө 1-хүрэл медаль хүртэж, байгууллагын дүнгээр 2-р байрт шалгарлаа.