Видео

     Тус албаны 2017 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн нийт 67 удирдлага, санхүүгийн ажилтнуудад 2017 оны 05 сарын 03-ны өдөр сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/475 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүүгийн хяналт шалгалтыг хийж байна. 

     Багш шавийн эрдмийн уулзалтын үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт явуулахын зэрэгцээ АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Ж.Болортуяа нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Уулзалтанд: 

 

 

     Монголын Татварын алба жил бүрийн 5-р сарын сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэж байна. Татвар төлөгчдийн өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс тус дүүргийн улсын болон хувийн 25 Ерөнхий боловсролын сургуулиудад “БИ ИРЭЭДҮЙН ТАТВАР ТӨЛӨГЧ” сэдвээр сургалт зохион байгууллааУг тэмцээнд идэвхтэй оролцож сургууль тус бүрээс шалгарсан 3 сурагчид 2017 оны 5-р сарын 11-нд ТЭСО ХХК-тай хамтран нийт 70 сурагчдын дунд зохион байгуулагдах асуулт хариултын нэгдсэн тэмцээнд оролцох Урилга гардууллаа. Тэмцээн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байранд болох юм. 

 

     Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталсан 01/98 тоот удирдамж, “Нийгмийн даатгалын тухай хууль”- ийн 33 дугаар зүйлд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст Тэтгэврийн болон Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтын чанар үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.  

     Дэд бүтцийн хяналтад таны оролцоо сарын аяны хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Улаанбаатар лифт төрийн өмчит үйлчилгээний газар, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид хамтран, хорооны засаг дарга, СӨХ-ийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд оролцсон сургалт боллоо. Сургалтанд 140 хүн хамрагдаж “Барилгын тухай”,  “Орон сууцны тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын  өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн талаар мэдээлэл авч тулгамдаж байгаа асуудлын талаар, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

 

 

Овог, нэр

Ирсэн он,сар,өдөр

Ял эдлэх цаг

1.

Боржигон овогт Жадбамбагийн Хүдэрзолбоо

2017 оны 04 дүгээр сарын 17

251

2.

Байчууд овогт Цэвэгжавын Батпүрэв

2017 оны 05 дүгээр сарын 04

450

3.

Боржигон овогт Доржпүрэвийн Тайванжаргал

2017 оны 04 дүгээр сарын 19

200

4.

Хануй овогт Цэнд-Аюушийн Эрдэнэсүх

2017 оны 04 дүгээр сарын 17

251

5.

Боржигон овогт Отгонжаргалын Ууганбаяр

2017 оны 04 дүгээр сарын 13

300

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Бүх нийтээр мод тарих  өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй  хамруулж зохион байгуулах

14

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

2

Зам талбайн ногоон байгууламжийн усалгааг сайн хийх, тохижилтын ажлуудад анхаарч ажиллах

 

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

3

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах

14

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

4

2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох

14

 

Биеийн тамир спорт хороо

5

Ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших шалгалтыг  зохион байгуулах

14

 

Боловсролын хэлтэс

6

 

“Хоггүй орчин-эрүүл амьдрал” аяны ажлын хүрээнд зохион байгуулах ажлаа идэвхжүүлэхээс гадна хэвлэл мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийх

 

14

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

 

     Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Онцгой комиссын гишүүд болон хороодын Засаг дарга нарт гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах  сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулна.  

 

           Олон улсын сувилагчийн  өдрийг угтан 2017.05.06-ны өдөр дүүргийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор спортын 3-н төрөлт тэмцээнийг “Гацуурт” ХХК-ны спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Ж.Болортуяа нээж үг хэлэн тамирчдад амжилт хүсэж баяр хүргэлээ.

     Дүйцсэн хөтөлбөрөөр холимог бүлэгт боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулж буй Насан туршийн боловсролын багш нарын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын үндэсний төвөөс "Холимог бүлгийн сургалтын арга зүй" сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад төвийн сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, багш нар бүрэн хамрагдсан юм.