Архив, албан хэрэг хөтлөлтийн Нэгдсэн програм хангамжийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад “Еdoc.ub.gov.mn” програмын нэгдсэн сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Иргэний танхимд 10.00 цагт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороодын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын А/469 дугаар захирамжаар баталсан.

Удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралдаан 12-р сарын 6-ны өдрийн 10:00 цагт дүүргийн Иргэний танхимд боллоо. Хуралдаанаар Засаг дарга иргэдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах 3 сарын аяныг эхлүүлж байгааг хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам  талбайд ТҮЦ, орон сууцны өргөтгөл, авто гаражийн  газар ашиглаж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын төлбөрөө 2016 оны 11 сарын 25-ны дотор төлж газрын төлбөрийн актаа баталгаажуулахыг анхааруулж байна

 

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх  ашиглуулах гэрээний дагуу газар эзэмших, ашиглах буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

 

            Газрын тухай хуулийн 35.3.3 дахь заалт, газар эзэмшүүлэх  гэрээний 2.3 дахь заалтуудыг  зөрчин газрын төлбөрөө хугаацаанд нь төлөөгүй  иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд 2016 оны 11 сарын 25-ний дотор газрын төлбөрөө төлж барагдуулна уу.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

  “Иргэдийн спортын V их наадам”-ын хийн дасгал, аэробикийн

 

 тэмцээн

 

 2016 оны 11 дүгээр сарын 03                                                Улаанбаатар хот

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Иргэдийн спортын V их наадам”-ын “Хийн дасгал”, “Аэробик”-ийн тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн спорт цогцолборт зохион байгуулагдаж, 10 хорооны 180 тамирчид өрсөлдлөө. Тэмцээнд байгууллагын нэгдсэн дүнгээр: Г.Ундармаа Засаг даргатай 12дугаар хороо “Тэргүүн байр”, Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 14 дүгээр хороо 2 дугаар байр, Д.Оюунцэцэг Засаг даргатай 15 дугаар хороо 3 дугаар байр эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

2016 оны 10 сарын 24-ний оройн 21 цагаас эхлэн Нийслэл хотод хур тунадас орсон бөгөөд авто замын хөдөлгөөнд хүндрэл үүсгэхээс урьтаж, Хот тохижилтын газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 22 цагт тусгай зориулалтын тоноглогдсон хоёр машин, шөнийн 03 цагт нэмэлтээр долоон машин тус тус гаргаж, нийт 56 тн бодис цацаж ажиллалаа. Ингэхдээ хариуцдаг авто зам болон халтиргаа, гулгаа ихтэй гудамж, уруу, өгсүүр замууд, мөн Замын Цагдаагийн Газрын дуудлагаар доорх замуудад бодис цацав. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Яармагийн товчоо, Энхтайваны гүүр, Богд уулын арын зам, Нисэх,  Яармагийн  зам, Их тэнгэрийн ам, Засгийн газрын ордны хоёр тал,

Шуурхай хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14цаг 00 минутаас дүүргийн Иргэний танхимд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа  удирдан явууллаа. 

Хуралдаанаар:

Нийт хороодын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв: Үүнд:

  • “Шарилжгүй Улаанбаатар” арга хэмжээтэй холбогдуулан нийт хороодод ач холбогдол өгч оролцохыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Гэмт хэрэг ихээр гарч байгаа хороодод цагдаагийн хэлтэстэй хамтран явган цагдаа арга хэмжээ зохион байгуулах
  • Цогцолбор хороодуудын эвдэрч гэмтсэн замын ажлыг засварлах ажлыг эхлүүлэх
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх
  • Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх
  • Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд гарцаар зам гарахтай холбогдуулан тэмдэг, тэмдэглэгээнүүдийг хэрэгцээтэй байршилд байршуулах
  • Нохой, муурны устгалын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

 

 

 

 

 

Нийслэл хотод тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт сүрьеэ өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан 1, 2, 7, 10, 11, 22, 31 дүгээр хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг хамруулсан уулзалт, сургалт 6 дугаар сарын 9-ний өдөр дүүргийн Иргэний танхимд боллоо. Сургалтад Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн  ажилтнууд, дүүргийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, хороодын албан хаагчид зэрэг нийт 110 хүн оролцож хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойтын эцсийн буудлын ойролцоо том оврын нийтийн автобус гэрлийн шон мөргөсний улмаас шилэн кабель тасарч 1, 2, 20, 22-р хороо интернэтгүй болсон. Энэ асуудлаар хууль цагдаагийн байгууллагад хандаж, нийтийн тээврийн “Эрдэм-Транс” ХХК-ийн автобус болохыг тогтоолгон, хохирлыг барагдуулан интернэтийн үйл ажиллагааг хэвийн болгов.

Б.Тэмүлүн