Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ жил энэ долоо хоног буюу 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

#Нэг дэх дохио дуугарахад иргэн та #суу, #нуугд, #хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.

Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.

Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

3 дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Хүүхдийн спортын VI их наадмын Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр спорт цогцолборт зохион байгуулагдаж, 18 байгууллагын 180 өсвөрийн тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Тэмцээний байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байрт Г.Цагаанцоож захиралтай, Д.Моломдорж дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” сургууль

2-р байрт М.Туулсайхан захиралтай, Ц.Мөнхжаргал дасгалжуулагчтай 12-р сургууль

3-р байрт Д.Чимгээ захиралтай, Т.Ганцэцэг дасгалжуулагчтай 105-р сургууль тус тус шалгарлаа.

Дүүргийн Засаг даргын А/112 тоот захирамж, 03 дугаар албан даалгаврын дагуу Шар усны үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээ зохион байгуулна.  

   

Төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын оны шилдгийг тодруулах “BEST OF MONGOLIA  2018”  хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулга 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, Сонгинохайрхан дүүрэг 2018 оны шилдэг дүүрэг болжээ.

Www.bestofmongolia.mn сайтаар 2018.11.25-ны өдрөөс 2018.12.25 хугацаанд явагдсан хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгад давхардсан тоогоор 1.300. 000 хүн хандан, нийт 500.000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр санал авсан 67 байгууллага шалгарсан байна.

        Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн дарга нарын 14 хоног тутмын шуурхай болж Засаг дарга тодорхой чиглэлээр үүрэг өглөө. 

        Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг Засаг дарга Ж.Сандагсүрэн гардууллаа.

        Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө. 

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=37704 

“Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” дүүргийн дэд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 24-р хорооны “Баянбигэр” ӨЭМТөв дээр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, СХДЭМТ-ийн дарга Ж.Болортуяа8 Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, 24-р хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар, ӨЭМТ-ийн дарга И.Мөнгөнцэцэг нар оролцлоо. Дэд хөтөлбөрийн хүрээнд 24-р хорооны 194 иргэнд урдчилан сэргийлэх үзлэг, уушигний эмгэг илрүүлэх рентген үзлэг оношлогоо хийлээ.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 98 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Цэргийн штабаас зохион байгуулсан “Цэргийн алдар” тэмцээний шагналыг гардууллаа.

Цэргийн алдар тэмцээн спортын 6 төрлөөр явагдаж, 150 орчим албан хаагчид, ажилтнууд хамрагдан, багийн нэгдсэн дүнгээр төвийн бүсийн баг тэргүүн байр эзлэн, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, дэд байрыг Цэргийн штаб, гутгаар байрыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс тус тус эзлэн мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, урьдчилан сэргийлэх" талаар сургалт зохион байгуулж байна.

А/ НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ ЦАХИМААР БҮРТГЭЛИЙН ДУГААР ОЛГОЛТ ЯВАГДАНА /иргэд гадаа дугаарлаж удаан зогсохгүй, гэрээсээ дугаараа авна/.

1.    Иргэн та бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mnд нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлэн дугаар авна. Систем 2019 оны 03 дугаар сарын 11-ний 9:00 цагт нээж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны 18:00 цагт хаагдана.

Цахимаар дугаар авахад:

-       Та зөвхөн өөрийн харъяа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүргийн бүртгэлийн байран дээр таны баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу тулгалт хийгдэх учир бүртгүүлэх боломжгүй болно.

-       Системд гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.

-       Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.

-       Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гэж гарч ирэхэд таны харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу!!!

-       Та дугаар авч амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Б/ БҮРТГЭЛ

1.    Цахимаар дугаар авсан Сонгинохайрхан дүүргийн иргэдийг 2019 оны 03 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн урлаг танхимд бүртгэнэ.

2.    Дугаар авсан бүртгүүлэгч нь өөрийн биеэр очно /бүртгэлийн байранд зөвхөн бүртгүүлэгч иргэн орно/.

3.    Цахимаар авсан цагтаа очиж бүртгэл хийлгэнэ. Хоцорсон тохиолдолд цахимаар авсан дугаар хүчингүй болно.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч очно.

Үүнд:

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт /хэрэв байхгүй бол ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагааг үндэслэнэ/

-3,5*4,5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, засварлахгүй байхыг анхаарах/

                         -Бүртгэлийн хураамж 24 ам доллартай тэнцэх төгрөг бэлдэж ирнэ. Тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно.

В/ Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

-18-39 настай байх /1979 оны 03 сарын 14-ээс 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд төрсөн байх/

-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

-Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

-Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

-Өнгө ялгах чадвартай байх /нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдол хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шатны шалгалтаар ажил үүрэг гүйцэтгэх чадамж сул гэж үзэн хасах болно/

-Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх