“Улаан чулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын судалгааг гаргаж, мэдээллийн санг бий болгох, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай нийгмийн үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор 2018 оны 12 сарын 26-ны өдөр “Залуучуудын хөгжлийн төв”-ийн ажилтнууд дүүргийн 26 хороотой хамтран ажиллалаа.

     Тус хөдөлмөр эрхлэгч иргэдэд төсвөө хэрхэн зөв зарцуулах талаар зөвлөгөөг хүргэн, утааны маск, ажлын бээлийн тарааж өгч, халуун аарц, хоолоор үйлчилсэн бөгөөд хөдөлмөр эрхлэгч 42 иргэдийн судалгааг авч, мэдээллийн санг бүрдүүлэн, бичиг баримтгүй 7 иргэнийг бүртгэж, нөхцөл байдлын үнэлгээ хийн, цаашид шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлахаар ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны хамт олон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран үерийн ус урсдаг 2 байршилд явган хүний гүүр байгуулжээ.

            Тодруулбал Цэнхэр дэлгүүрийн хажуугийн хүүхдийн тоглоомын талбайн зүүн талд хүн ихээр зорчдог жалган дээр 1.5м-ийн өргөн, 18м урттай явган хүний гүүр харин Нарангийн голд 12м урт, 1.5м өргөн явган хүний гүүрийг нийт 10 сая төгрөгөөр байгуулжээ.

            Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй улаанбаатар” төслийн санхүүжилтээр хийгдсэн уг гүүрийг тус хорооны зорилтот бүлгийн иргэд хийж гүйцэтгэсэн бөгөөд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс тэдгээр иргэдийг цалинжуулсан байна.

 

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.

Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Дэд хурандаа Л.Мөнхбат даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттай дүгнэгджээ.

Түүнчлэн ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Нямгэрэл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Н.Лхамжав нар шалгарчээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-оны А/342 захирамжаар батлагдсан “Эрvvл мэндийн байгууллагуудын vйл ажиллагааны гvйцэтгэлийг vнэлэх журам”-ын дагуу “Шилдэг эмч, сувилагч үйлчилгээний ажилтан" шалгаруулах арга хэмжээ 12-сарын 21-нд боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Эрvvл мэндийн төвийн Шилдэг эмчээр С.Эрдэнэчулуун, шилдэг сувилагчаар С.Оюунгэрэл, Шилдэг өрхийн эрvvл мэндийн төвөөр "Эхэн босго", шилдэг өрхийн эмчээр С.Бадамгарав, шилдэг өрхийн сувилагчаар “Баянбигэр” өрхийн эрүүл мэндтийн төвийн Ч.Наранчимэг, “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн Ю.Энхтуяа нар тус тус шалгарлаа.

            Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд болон түүнийг Улаанбаатар хотод нутагшуулах хүрээнд боловсруулагдсан “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилгууд”-ын талаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цаашид тогтвортой хөгжлийн зорилтыг дүүргийн хүрээнд нутагшуулах, хамтран ажиллах төслийг хэлэлцэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн албаны төлөөлөл сургалт хийлээ.

            Сургалтаар “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг Монгол Улсад нутагшуулах үйл ажиллагаа” сэдвээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Энх-Ариунаа, “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг дүүргийн түвшинд хэрэгжүүлэх чиглэл, арга зам” сэдвээр Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн Ш.Мөнхцэрэн нар мэдээлэл өгч, санал солилцлоо.  

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд ердийн галлагаатай 3-15 кВт хүртэлх хүчин чадлын зуухтай 63.304 айл өрх улсын тооллогод хамрагдахаас 49.099 айл өрх бүрэн хамрагдсан.

Үүнээс 860 айл өрх дахин төлөвлөлтөд орсон, 13.345 айл өрх нь зуны улиралд тухайн хороонд зусдаг, өвлийн улиралд орон сууцанд өвөлждөг, эсвэл нийтийн байр түрээсэлдэг зэрэг айлууд байна. Гэр хорооллын 23 хорооны 1765 өрх буюу 2.7 хувь нь шалны болон цахилгаан халаагуур ашиглаж байна.

Түүнчлэн усан халаалтын 15-100 кВт хүртэл хүчин чадлын ахуйн хэрэглээний нам даралтын зуухтай 789 аж ахуйн нэгж тоологдсон бол 101-4.2 МВт хүртэл хүчин чадлын зуухтай 61 аж ахуйн нэгж байгууллагууд бүрэн хамрагдлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид танилцаж, туршлага судлах уулзалт хийлээ.

Төлөөлөгчдийг Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар нар хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалт болоод төсөв санхүүг 2018 онд ямар чиглэлд илүү зарцуулсан цаашид аль салбарт анхаарч ажиллахаар төлөвлөж буй талаар Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар танилцуулсан юм.  

Харин Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж Сонгинохайрханчуудын хэрэгжүүлж буй бодлогын чанартай ажлуудыг Хэнтий аймагт нутагшуулах, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд нэвтрүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Аж ахуйн тасаг, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт дадлага зохион байгуулж болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг богино хугацаанд унтраах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах зорилгын хүрээнд эрүүл мэндийн төвийн харуул хамгаалалтын алба, ажилтан албан хаагчдад сургалт явууллаа.

Сургалтыг Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Х.Батцэцэг явуулж, “Бэлэн бай” сургалтын багц хичээл, гарч буй гал түймрийн өнөөгийн нөхцөл байдал, гарсан гал түймрийг унтраах арга, авралтын зам гарцын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад тэмдэглэгээний тухай, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн талаар хичээл заалаа. 

Шинэ жилийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, явган зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын гаднах талбайн цас мөсийг цохиж арилгах, хороодын нутаг дэвсгэрт үүссэн үүсмэл хог хаягдлын цэгийг ачиж тээвэрлэлээ.

Их цэвэрлэгээний ажилд нийт  1991    аж ахуйн нэгж, 7986 иргэд оролцож 209916 м/кв хог хаягдлыг цэвэрлэн 32 хороодод нийт 42 хог тээврийн автомашинаар 71 рейсээр 472.5 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

Нийтийн эзэмшлийн зам талбайд 88 үйлчлэгч ажиллаж 1475283 м2 талбайн хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэж,783 уртааш метр хайш хашлага арчиж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийсэн байна.

Угтан ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ сарын 08-ний өдөр буюу бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Гудамж талбайд их цэвэрлэгээ хийж, нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дагуу наасан зарлалыг хуулах юм. Тиймээс иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцоно уу.