СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар сарын 19-ний өдрийн сонгогчдын санал хураалтын ирц хүрсэн тойрогт санал тоолох төхөөрөмжийн дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дүүргийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, тэдэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах тухай дүүргийн Сонгуулийн хорооны 16 дугаар тогтоол,

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт санал хураалтаар санал тоолох төхөөрөмжийн дүнгээр тойрогтоо хамгийн олон санал авсан тухайн тойргийн мандатын тооны нэр дэвшигчийг дүүргийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож тэдэнд
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулах тухай дүүргийн Сонгуулийн хорооны 17 дугаар тогтоолууд тус тус гараад байна.

Дүүргийн Сонгуулийн Хороо Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий 41 нэр дэвшигчдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэхийг 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагаас дүүргийн Иргэний танхимд гардуулна.

 

 

 Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.4, 106.5  дахь заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хорооноос ТОГТООХ нь:

1.    Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны

ээлжит сонгуулийн нэмэлтээр санал хураалт явуулах сонгуулийн тойрог, хэсгүүдийг хавсралт ёсоор баталсугай.

2.    Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн ням гарагт

07.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулсугай.

3.    Нэмэлт санал хураалт явуулахтай холбогдуулан бэлтгэлийг хангаж,

сонгогчдын ирц бүрдүүлж ажиллахыг Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга /Э.Шаарийбуу/, нэмэлтээр санал хураалт явуулах хэсгүүдийн ахлах зохион байгуулагч нарт даалгасугай.

 

             ДАРГА                                              О.БАТ-ИРЭЭДҮЙ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                            Э.ШААРИЙБУУ

Хавсралт татах

Ахлах зохион байгуулагчдын бүрэлдэхүүн 

 

Дүүргийн сонгуулийн хороо нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаж нэр дэвшигчээр бүртгэх тухай дараахь тогтоолуудыг гаргалаа.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нийт 86 нэр дэвшигчийг бүртгэлээ.

Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд  нэр дэвшигчдийг бүртгэх тухай  дугаар 02 тогтоол                                                                                          

                                                                                                                                                                                           татах

   

Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийг бүртгэх дугаар 09 тогтоол                                                                                                              
                                                                                                                                                                             татах

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалт татах .xls

ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

 

 

УИХ-ын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар  Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр шийдвэрлэсэн.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Дүүргийн сонгуулийн хороо дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.
Дүүргийн сонгуулийн хорооны даргаар:
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга О.Бат-Ирээдүй
Нарийн бичгийн даргаар:
СХД-ийн ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Шаарийбуу
Гишүүдээр:
  СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр
  СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга Ц.Баттөр
  СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Д.Цэрэндагва
  СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Э.Нансалмаа
  СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Ч.Болормаа
  СХД-ийн ЗДТГ-ын мэргэжилтэн С.Мөнхцэцэг
  СХД-ийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Нацагдорж нар ажиллаж байна.
Дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Дүүргийн сонгуулийн хороо нь ЗДТГ-ын байрны 215 тоот өрөөнд байрлаж байна.
Утас: 70170111

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 437 санал өгсөн байна.