СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран 3-р хорооны зорилтот бүлгийн иргэдэд утаа бууруулах зорилгоор шахмал түлш хүлээлгэн өгчээ. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжсэн та бүхэнд хорооны иргэдийнхээ өмнөөс ажлын амжилт хүсэн ерөөе.

 

“Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” үзүүлэг төслийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй орон гэргүй иргэд болон орцны жижүүр, халамж асрамжийн газарт амьдардаг иргэд мөн эмзэг бүлгийнхэний дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлгийн өдөрлөг зохион байгууллаа.

25-р хорооны Засаг дарга Р.Батчулуун ажлын албаны хамт олонтойгоо хорооныхоо хэвтэрт байдаг иргэд болон өндөр настнуудынхаа гэрээр орж, Халамжийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулиудын талаар танилцуулга хийн, эмхэтгэл өгч, гарын бэлэг гардуулсан байна.

Нийслэлийн Иргэдийн спортын VI их наадмын Волейболын төрөлд З.Энхтүвшин Засаг даргатай 1-р хорооны эрэгтэй баг МӨНГӨН медаль, Софт волейболын төрөлд Д.Оюунцэцэг Засаг даргатай 15-р хорооны баг МӨНГӨН медаль, Олс таталтын төрөлд С.Сайхантуяа Засаг даргатай 23-р хорооны эмэгтэй баг ХҮРЭЛ медаль, Сагсан бөмбөгийн төрөлд Д.Отгонбурам Засаг даргатай 19-р хорооны эрэгтэй баг 4-р байрт тус тус шалгарсан амжилттай оролцлоо.

 

          11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Epimon мэдрэлийн төрөлжсөн эмнэлэгтэй хамтран хорооны 40, 45, 50, 55, 60, 65 насын иргэдэд шинжилгээ, дотор эхо, үзлэг оношилгоог хороон дээрээ үнэ төлбөргүй явуулж иргэд идэвхтэй оролцлоо.

 

Их хэмжээгээр орж байгаа цасны улмаас үүсэх хальтиргаа гулгаанаас сэргийлж хороодын аж ахуйн нэгж болон иргэд цас цэвэрлэгээг идэвхтэй хийж байна. 

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд шинээр баригдсан 244-р цэцэрлэгийн албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Тус цэцэрлэг харъяаллынхаа 200 гаруй хүүхдийг хамруулан ажиллаж байна.

 

Дүүргийн 32 хорооны зохион байгуулагч нарын дунд архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын онцлог нь Архивын тасгаас хороодын архивын ажилтай урьдчилан танилцсаны үндсэн дээр заавар, стандарт зөрчсөн баримт бичгүүдийн талаар харилцан ярилцаж, хэрхэн боловсруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

         Мөн архивын баримтын нэгдсэн тооллогын дүнтэй холбогдуулан хороодын түвшинд архивын ажлын зохион байгуулалт, архив зүйн асуудлаар бодит байдалтай уялдуулсан сургалт явууллаа.    

 

Сургалтыг дүүргийн Архивын тасгийн дарга Д.Батхуяг, Архивын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баярмаа, Албан хэрэг хөтлөлтийн систем хариуцсан мэргэжилтэн Т.Марал, Шинэ иргэншил дээд сургуулийн багш Б.Алтанцэцэг нар явууллаа. 

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 3 сарын байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 1964 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 14.9 хувийг эзэлж байсан бол 2017 оны эхний 5 сарын байдлаар 1985 тохиолдол бүртгэгдэн сүүлийн жилүүдэд БЗДХ улам нэмэгдсээр байна.

          31 дүгээр хороо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг хорооны иргэний танхимдаа зохион байгуулж иргэдэд

 

1- Монгол гэрт зүүдэг цоожноос татгалзаарай,


2- "ХӨРШ АЙЛ МУУ ХАМААТНААС ИЛҮҮ" тул аминчхан үзлээс татгалзаж хөршийн холбоог дэмжин ажиллах зөвлөмж хүргүүллээ.