Дүүргийн 7-р хорооны Засаг дарга 67-р сургуулийн сурагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийлэл бидний эргэн тойронд” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Уралдаан энэ сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус уралдаанд 67-р сургуулийн 6б ангийн сурагч Б.Нямхүү 3-р байр,  6б ангийн сурагч А.Есөнбаатар 2-р байр эзэлсэн бол тэргүүн байрыг 8в ангийн сурагч н.Хурц-Од эзэлсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болон зохиогддог цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион байгуулагдлаа.

     Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, дүүргийн прокурорын газар, Хөдөлмөр халамжийн хэлтэс хамтран хариуцсан нутаг дэвсгэрт оршин суудаг хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 54 иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зөрчил болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулж дээрх иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон  нийгэмшүүлэх чиглэлээр Дүүргийн прокурорын газар, хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран авч  хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулан, санал солилцож ажиллаа.

Шинээр Алдарт эхийн одон авах болзол хангасан иргэд 2018.02.28-ний дотор холбогдох материалыг бүрдүүлэн хорооны нийгмийн ажилтанд өгнө үү. Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог билээ.

Үүний дагуу 6 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд Алдар эхийн I зэргийн одонгоор, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангаж байгаа.

“Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. /6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт мөн адил ойлгоно/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :

1. Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

2. Бүх төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Насанд хүрсэн хүүхдийн иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

3. Төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн /хаяж, гээгдүүлсэн/ бол 100 айлын иргэний бүртгэлийн газраас болон ТҮЦ машинаас лавлагаа авах

4. Хорооны Засаг даргын тодорхойлолт

5. Өргөдөл, /Өргөдлийн толгойг “Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны Засаг даргаар уламжлан хүcэлт гаргах нь” гэж бичнэ -товчилж бичихгүй./

6. 1-р одон авах эхчүүд 2-р одонгийн үнэмлэхний нотаритаар баталгаажуулсан хуулбар.

Өргөдлийн утга: Хүсэлт гаргаж байгаа эх нь хүүхдүүдээ томоос эхлэн дараалан бичихдээ эрхэлж байгаа ажил, суралцаж байгаа сургуулийг тодорхой бичнэ. Утасны дугаар 2-оос доошгүйг бичнэ.

Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо 2018 оны Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаанаа 107 иргэнийг оролцуулан хийлээ. Хурлын үеэр Засаг дарга Д.Хишигт 2017 оны ажлын тайлангаа тавьж, иргэдээс “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан байна.

Шинийн 8-ны билэгт сайн өдөр дүүргийн хоёр иргэн төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. Монголын бодиболдингийн спортын анхдагчдын нэг Ижийдаагийн Батбаяр болон Монос группийн нэрийн хуудас болсон эм бэлдмэлүүдийн жорыг барьж, тунг нь тааруулдаг Нансалын Машбат нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдсаныг Засаг дарга Ж.Сандагсүрэн гардууллаа.

Дүүргийн хүүхдийн элч буюу Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй дүүргийн хүүхдийн холбооны сурагчид шинийн 8-ны билэгт сайн өдөр золгож Нохой жилийн ажлын төлөвлөгөөгөө нягтлан ярилцаж, цаашид хийх ажлуудын талаар санал солилцсон юм.

Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилж, уламжлал болгон явуулж буй олон үйл ажиллагааны нэг нь зорилтот бүлгийн өрхүүдэд түлээ, нүүрсний тусламж үзүүлэх ажил билээ. Тэгвэл энэ удаа “Саранбат” ТББ-тай хамтран 5-р хорооны зорилтот бүлгийн 20 өрхөд нүүрсний тусламж үзүүллээ.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төрийн түшээдийн нэг болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд түүх, нийгмийн ухааны хичээлийн олимпиадыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

 Энэ жилийн олимпиадад 350 гаруй сурагч хамрагдаж, амжилттай оролцож, шилдгээр шалгарсан 25 сурагч, 4 багш БНХАУ-ын Бээжин хотоор аялах эрхийн бичгээр шагнууллаа.