Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулах юм. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэг газар хөдлөлтийн гамшгийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн урьдчилсан үзлэг, бэлтгэл бэлэн байдлаа шалгаж Номин агуулах худалдааны талбайд дадлага хийлээ.

            Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд 113-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 200 хүүхдийн ортой уг өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Инжхами” ХХК ажиллаж байгаа бөгөөд 8-р сарын сүүлээр ашиглалтад оруулах юм байна.

     Дүүргийн Засаг даргын А/108 захирамжаар Хороодод Агаарын бохирдлыг бууруулах талаар сургалтыг 12 дахь өдрөө зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар оролцож, Засгийн газар болон дүүргээс Агаарын бохирдлын талаар хэрэгжүүлж байгаа асуудлуудыг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд шинэ авто замын ажил эхэлж байна. Баянхошууны эцсийн буудлаас хороо хүртэлх 800м уг зам удахгүй ашиглалтад орох юм байна.

 

   Дүүргийн 29-р хороонд нээгдсэн шинэ иргэний танхимд ахмадууд, залуус, иргэд, залуу ээжүүдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, уулзалт зохион байгуулагдах юм. Дэмжин хамтран ажилласан Австрали улсын элчин сайдын яам, элчин сайд Дэйв Воусэн, хэрэгжүүлсэн Австралид төгсөгч залууст талархал илэрхийлье. 

Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны хамт олон хорооныхоо нутаг дэвсгэрт байгаа асахаа больсон гэрлүүдийг асааж, ашиглагдахаа больсон шонгуудад гэрэл нэмсэн байна.

   "Номын хандивын аян"-г 2019 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 20-ныг хүртэл явуулж, 7 аж ахуйн нэгж, 217 өрх 1.342 ном хандивлаж, 1.500 ширхэг номын фондтой явуулын номын сангын нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд олон ном хандивласан, шилдэг номын сантай өрх, шилдэг эссе бичгийг шалгаруулж, талархал дэвшүүллээ. 

   Иргэд, хүүхэд залуучууд хороон дээр ажлын өдрүүдэд ажлын цагаар номын сангийн картаа нээлгэн ном гэрээрээ авч унших боломжтой болж байна. 

     БНСУ-ын Бусан хотын Захиргаа болон Эрүүл Мэндийн газар (Хамтын сангийн байгууллага) 2017, 2018, 2019 онуудад 19 дүгээр хороотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд 3 дах жилдээ явагдах Хорооны иргэдэд чиглэсэн ЭРҮҮЛ МЭНД- (Эмч нарын баг бүрэлдэхүүн) ХҮҮХЭД ХӨГЖИЛ болон бусад үйлчилгээнүүдийг  2019 оны 08 сард үзүүлэхээр боллоо.

     Хүүхэд хөгжлийн чиглэлээр 2017 онд 92-р цэцэрлэг, 2018 онд 26-р цэцэрлэг, 2019 онд 148-р цэцэрлэгийн тус бүр 150 хүүхдэдтэй ажиллаж байна.  

Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ хариуцсан бүсийн хороодын дунд хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах, 2018 онд нийслэлээс зохион байгуулагдсан “Манай хороо-миний гудамж аян”-ы хүрээнд хүрсэн амжилтыг хөгжүүлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 01-нээс 2019 оны 7 дугаар сарын 01 хүртэл 3 сарын хугацаатай “Цэвэр орчин-цэвэр хороо аян” болзолт уралдаан зарлаж, удирдамжийг хороодод хүргүүлээд байна.

Аяны хүрээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлт, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах хүрээнд дүүргийн Засаг даргын тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хяналтын төрийн бус байгууллага, хороодтойгоо хамтран олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.