31 дүгээр хороо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг хорооны иргэний танхимдаа зохион байгуулж иргэдэд

 

1- Монгол гэрт зүүдэг цоожноос татгалзаарай,


2- "ХӨРШ АЙЛ МУУ ХАМААТНААС ИЛҮҮ" тул аминчхан үзлээс татгалзаж хөршийн холбоог дэмжин ажиллах зөвлөмж хүргүүллээ.

 

Нийслэлийн 378 жилийн ой угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд хороод идэвхтэй хамрагдлаа.  

 

6 дугаар хороо дүүргийн 25 жилийн ойг угтах ажлын хүрээнд хорооныхоо нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбайн сандал, хогийн сав, гэрлийн шон зэргийг угааж цэвэрлэхээс гадна цэвэрлэгээний ажлыг бусдыгаа манлайлан хийж гүйцэтгэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн "Багшийн алдар"-2017 спорт наадам Буудлага, Ширээний теннисний тэмцээнээр гараагаа эхэллээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ. НҮБ-ын гишүүн 193 орон энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн болно. Нийслэлийн дүүргүүдийн өсвөрийн шигшээ багуудын хооронд болох уг тэмцээн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборын дэргэд байгуулагдсан “MJ” бөхийн нийгэмлэгийн зааланд болох юм.

 

10 дугаар хороо Итгэл бүтээмж төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Аж ахуй эрхлэх тухай" "Бизнес эрхлэх" "Төсөл бичих аргачлал"-ын тухай шаталсан сургалтыг 2017 оны 10-р сарын 5,6-ны өдрүүдэд явуулж байна. Сургалтанд хамрагдах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд 6-ны 12 цагт ирж хамрагдана уу.

 

31 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хурал зохион байгуулж 10-р сард нийтийн эргүүлд ажиллах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувиарыг танилцуулан, зааварчилгаа өглөө

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, шилдэг байгууллага, иргэдийг шагналаа.

2017 оны шилдэг тохижилттой байгууллагаар 106-р цэцэрлэг, Дэвшил-8 СӨХ, Энэрэлт Манал эмнэлгийн хамт олон шалгарч Хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын “Хүндэт Өргөмжлөл”-өөр шагнагдсан юм. Мөн 11-р байрны иргэн Ш.Нанжид “Онц тээвэрчин”, 9-р байрны иргэн, ахмад Н.Дэжид хорооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.

Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд багачуудад хууль эрх зүйн мэдээлэл өгч ажиллалаа.

      Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 9 дүгээр хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүлж хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жонандагданчойпиллон хийдийн хамт олонтой хамтран гарын бэлэг гардууллаа