Биеийн тамир спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх үүднээс “Биеийн тамир, спортыг айл өрх иргэн бүрт уриатайгаар 7-р хорооны хамт олон иргэдийнхээ спортын VI их наадмыг зохион байгуулжээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 31 дүгээр хорооны хамт олон эх үрсийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 800 гаруй хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн бөгөөд хамтран оролцсон УИХ-ын гүшүүн Ц.Гарамжав, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нар оролцож бяцхан хүүхдүүдэд баярын мэндчилгээ хүргэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн 15-р хороооны 19, 20-р байрны голын талбай бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ. Тодруулбал тус хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Баттулга өөрийн хөрөнгөөр талбай орчмын 24 гэрлийг бүгдийг сольж, ашиглалтад оруулсан байна.

Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэгийн нэрэмжит гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд 25 дугаар хороонд зохион байгуулагдлаа.

    Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны хамт олон мод тарих өдөрлөгийн хүрээнд хороондоо 2500 гаруй мод тарьжээ. Өдөрлөгт тус хорооны хамт олон, Чинагийн Галсан сан болон хорооны бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцсон байна.

 

     Хэсгийн ахлагч Ц.Гансүрэн жалгын баруун, зүүн талын өрхийн иргэдэд мэдээлэл өгч хог хаяхгүй байх, хаяж буй иргэдийг баримтжуулж хэсгийн ахлагч, хог хаягдлын байцаагчид хүргүүлэх талаар санал солилцон ойр орчмын өрхүүдэд цэвэрлэсэн жалгаа хариуцуулж өглөө.

 

     Монгол Японы "ЭХ ЦАГААН ХУС" нийгэмлэгийн менежер Б.Сандагсүрэнтэй хамтран хорооны 25 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Иргэдийг дэмжин тусалсан нийгэмлэгийн залуучууддаа баярлалаа.

“Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян дүүргийн хэмжээнд хэрэгжээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд үүссэн 166 үүсмэл хогийн цэгийн 85 хувийг өнөөдрийн байдлаар бүрэн устгасан. Тус аяны хүрээнд 4-р хорооны хамт олон Их нарангийн 13 дугаар гудамжны 300 метр жалганы хогийг бүрэн цэвэрлэлээ. Уг ажлыг олон нийтийн байцаагч Д.Должинсүрэнгээр ахлуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг гүйцэтгэж 2.5 тонн хог ачуулсан байна. Тус хорооны хамт олон хог цэвэрлэгээ хийгээд зогсохгүй хорооны нутаг дэвсгэрийн хүүхдийн тоглоомын талбайг ч мөн цэвэрлэжээ.

     15-р хорооны тэр дундаа 19, 20 дугаар байрны хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудын нэг болох байран дундах сагсан бөмбөгийн талбайн торыг /хашаа/ засварлах ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг тус хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Баттулга санаачлан, гардан хийж байгаа аж. 

   Дүүргийн хэмжээнд өрнөж буй “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд зарлагдсан 2 сарын болзолт уралдаанд 6-р хороо идэвхитэй оролцож байна. Тус хорооны хувьд 23-р хороотой залгаа том жалганд үүссэн хур хогийг бүрэн цэвэрлэж, дахин хогийн цэг үүсгэхгүй байлгах үүднээс нүүрэн талын гудамжуудад хаалт хийсэн.