Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны хамт олон дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан хорооны “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран цээжний зураг авдаг дижитал аппаратаар хорооны зорилтот бүлгийн 94 иргэнийг хамрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт үйлчилгээний төв"-ийн Иргэдийн бүлэг нь өнгөрөгч амралтын өдрүүдэд 2-р хорооны 9, 10, 11, 13-р хэсэг 67-р гудамжны жалга болон нийтийн эзэмшлийн нийт 6500 м.кв талбайн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамт олон нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн албатай хамтран ажиллаж байна.

Талууд хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийж, “Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллахаар болжээ.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн “Явган эргүүлийн баг” аяны хүрээнд явган эргүүлийн 3 чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллан 2019.02.13-ний өдөр гэрээсээ сураггүй алга болоод эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ч-г эргүүлийн баг олж хэсгийн байцаагчид хүлээлгэн өгчээ.

МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн хөтөлбөрөөс "Хүүхэд залуучуудын төв"-д "Агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлтэнд хариу арга хэмжээ авах" сайн дурын идэвхтэн бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Уг сургалтад дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн, Залуучуудын улаан загалмайн клубын гишүүд оролцсон байна.

"Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-н Иргэдийн бүлэг нь 2019 оны 2-р сарын 23, 24-ний өдрүүдэд 20-р хорооны Хуучин цэргийн хотхоны хойд талын жалга, Шинэ цэргийн хотхон, Хуучин цэргийн хотхоны задгай, Нефть бааз, 13-н давхар ойр орчим ба нийтийн эзэмшлийн нийт 9000 м.кв талбайн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны хамт олон “Явган эргүүл 2" аяны хүрээнд “Гэмт хэрэг зөрчилгүй Амар тайван хороо "Хамтын хүч-Аюулгүй орчин” сэдэвт нөлөөлөл эргүүлийн арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуй нэгж идэвхитэй оролцсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн Ч.Баяржаргал даргатай Хэрэг бүртгэх тасаг ЦЕГ-аас дүүргүүдийн хэрэг бүртгэх тасгуудын Хэрэг бүртгэх тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын дунд зохион байгуулсан “Хуульч ажиллагаа” хууль эрх зүйн мэдлэг сорих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэ санаа, санаачилга нэвтрүүлэх тэмцээнд амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэллээ.

Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс өнөөдөр 1-р хорооны худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, салбарын шинэ журмуудын талаар танилцууллаа.

Тодруулбал худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж, ахуй нэгжүүдийн дунд "Худалдаа, үйлчилгээний салбарын орчин үеийн чиг хандлага" Монгол улсын засгийн газрын 98-р тогтоолоор батлагдсан "Aгаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" мөн нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглээнд хориглох зэргээр сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэхэд ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид 18:00-02:00 цагийн хороонд ажиллаж эхэллээ.