Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” ажлын хэсгийн дарга О.Ганбаатар ажлын хэсгийн гишүүдийн хамт Өнөр бүсийн 12, 13, 14, 15 дугаар хороо, Төвийн бүсийн 18, 23 дугаар хороодод ажиллалаа. Мөн СӨХ-ноос аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын явцтай танилцан холбогдох үүрэг даалгавар өгч тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.