Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд нам даралтын зуухтай 167 өрх, 35 аж ахуйн нэгж бий. Тэгвэл өнөөдөр эдгээр өрхүүд болон аж ахуйн нэгжүүдэд зориулан сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх талаар өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Таван толгой түлш” ХК, мөн түлшийг өөрсдийн бүтээсэн зуухан дээрээ туршсан “Тэнүүн өлзий”, “Ган хүрд” ХХК-ны төлөөлөл зуухныхаа танилцуулгыг хийсэн юм.

Мөн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн цахилгаан болон түлш хосолсон хэрэглээг сонгох иргэн аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өглөө. Түүнчлэн “Таван толгой түлш” ХК-ны зүгээс ирэх даваа гарагаас эхлэн иргэд, аж ахуйн нэгжийн зуухыг газар дээр нь очиж оношлон заавар зөвлөгөө өгөх юм байна.

             Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдөр 3, 26-р хороодод ажиллалаа. Сургуулиудыг 2 ээлжинд оруулахтай холбогдуулан 65-р сургуулийн 2 бүлэг 3-р хорооны иргэний танхимд хичээллэж байна.

Харин 26-р хорооны иргэний танхимд хичээллэж байсан ангиудыг сургууль руу нь буцаан татахаар боллоо. Мөн эдгээр хороодын авто замуудын осол ихээр гардаг хэсгүүдэд хаалт тавихаар боллоо.

        Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн шинээр байгуулагдсан хороод болон алслагдсан хороодод ажиллаж, хүн ихээр зорчдог засвар шаардлагатай зам гудамжуудын судалгааг гаргасан.

 Тэгвэл үүний дагуу 32-р хорооны 384-р гармын 9, 12, 18-р гудамж, эмээлийн бойны гудамж, шандын 8-р гудамжнуудын замыг хусаж тэгшлэн шаардлагатай газруудад хайрга дайрга асгаж тэгшиллээ.  

Сонгинохайрхан дүүргийн оёдолчин ээжүүдийн “Уран нахиа” бүлгийн үүсгэн байгуулсан “Маамаа” брэнд дүүргийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллахаар боллоо. “Уран нахиа” бүлгийн ээжүүд цэцэрлэгийн хүүхдийн улаан шорт, цагаан фудволкыг биеийн тамирын хувцасны стандартад нийцсэн, хүний биед харшил өгдөггүй солонгос материалаар үйлдвэрлэдэг байна.

 

Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр” болон “Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр”-тэй уялдуулан ээжүүдийн бүлгийн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх үүднээс цэцэрлэгүүдтэй хамтран ажилласнаар Маамаа брэндийн бүтээгдэхүүн өнөөдөр хэрэглэгчиддээ хүрлээ. “Маамаа” брэндийн анхны хэрэглэгч нь Сонгинохайрхан дүүргийн 192-р цэцэрлэгийн багачууд болж байгаа бөгөөд багш нар болон эцэг эхчүүд ч ам сайтай байсан юм. Түүнчлэн тус цэцэрлэгийн хамт олон “Маамаа” брэндийг авч хэрэглэхийг бусад цэцэрлэгтээ уриалж, челлэнж өрнүүлж эхэллээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт 11 хороог шинээр байгуулах тухай тогтоол гарсан билээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй зарим хороодыг хувааж, шинээр 11 хороог үүсгэн байгуулсан.

Эдгээр хороод энэ сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн бол 22-р хорооноос салаалж шинээр үүсгэн байгуулагдсан 33-р хорооны нээлт болж, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран 130 иргэдийг байнгын ажилд хамрууллаа.

Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар болон тус хорооны Засаг дарга М.Тэмүгэ болон тус хорооны иргэд оршин суугчид оролцлоо.

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс нийт 12 хэсэгтэй 8 мянга орчим хүн амтай хороо шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо БНСУ-ын Бусан хотын хамтын сан болон Эрүүл Мэндийн газартай хамтран 3 дахь жилдээ иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийж байна.

Тус сайн дурын багийнхан энэ удаа нүд, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, рентген, дотор зэрэг нарийн үзлэг, эмчилгээ хийж байна. 80 орчим хүнтэй энэ баг өнөөдрөөс эхлэн 16-ныг дуустал 19-р хорооны гадаах талбай болон өрхийн эрүүл мэндийн төв, 62-р сургуулийн гадаа талбайд ажиллах юм.

Мөн энэ үеэр дан ганц эмнэлгийн үзлэг хийхээс гадна үнэ төлбөргүй үсчин, хувцас, цаг засвар ч мөн ажиллаж байна.

              Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт 11 хороог шинээр байгуулах тухай тогтоол гарсан билээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй зарим хороодыг хувааж, шинээр 11 хороог үүсгэн байгуулсан.

           Эдгээр хороод энэ сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн бол өнөөдөр 36-р хорооны нээлт боллоо. Тус хорооны тухайд 26-р хорооноос салаалж үүсгэн байгуулагдсан.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо 2011 онд 10 мянга гаруй хүн амтай байгуулагдаж байсан бол өдгөө 20 гаруй мянган хүн амтай болж, шинээр 36-р хороог үүсгэн байгуулж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс нийт 9 хэсэгтэй 10 орчим мянган хүн амтай хороо шинээр байгуулагдаж бидний нэрлэдгээр Бадамжунайн гүүрний дэргэд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг өнгөрсөн амралтын өдөр 11:00-15:00 цагийн хооронд "Содон стандарт цогцолбор" хороололд амжилттай зохион байгууллаа.

Тус явуулын үйлчилгээгээр иргэд, даатгуулагчдад та сайн дурын даатгалын гэрээ байгуулах, эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгал гар утасны аппликэйшнийг танилцуулж баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон тэтгэвэр, тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах, тэднийг монгол ахуйд амраах зорилготой “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан саяхан нээлтээ хийсэн.

Тэгвэл уг зусланд одоо 3-р ээлжийн хүүхдүүд амарч байгаа бөгөөд тэднийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын зөвлөх Ж.Одбаяр, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нар хүүхдүүдийг эргэж очлоо.

Хүүхдүүд зусланд амрах хугацаандаа үнээ саах, өрөм загсаах, гэр барих гээд олон хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэх хөтөлбөрүүдэд хамруулж байгаа юм. Цаашид “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд 2000 хүүхдийг амраах, ахлах ангийн сурагчдыг дүүргийн усан бассейнд сургах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах, тэднийг монгол ахуйд амраах зорилготой “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан саяхан нээлтээ хийсэн.

Тэгвэл уг зусланд өнөөдөр 3-р ээлжийн хүүхдүүд амарч байна. Зусланд зөвхөн монгол ёс заншил заахаас гадна Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн багш нарын хамтын ажиллагааны хүрээнд Найрамдлын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэх юм.

Үнээ саах, өрөм загсаах, гэр барих гээд олон хөтөлбөрт хүүхдүүдийг хамруулах бөгөөд хамгийн гол нь зөв хүн болон төлөвшүүлэх зорилготой юм. Цаашид “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд 2000 хүүхдийг амраах, ахлах ангийн сурагчдыг дүүргийн усан бассейнд сургах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.