СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

   Дүүргийн хэмжээнд өрнөж буй “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд зарлагдсан 2 сарын болзолт уралдаанд 6-р хороо идэвхитэй оролцож байна. Тус хорооны хувьд 23-р хороотой залгаа том жалганд үүссэн хур хогийг бүрэн цэвэрлэж, дахин хогийн цэг үүсгэхгүй байлгах үүднээс нүүрэн талын гудамжуудад хаалт хийсэн.

     Түүнчлэн хорооны аж ахуйн нэгж, иргэдийг бүрэн хамруулан бүх нийтийн цэвэрлэгээг хийж, орчны тохьжилтдоо анхааран ажиллаж байна. Тухайлбал гудамжны булан тохойд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг устгаж, хогийн цэг байсан газарт хаалт хийн, цэцгийн мандал байгуулжээ.

      Мөн орон сууцнуудын гадаах нэгдсэн хогийн сав хэмжээ багаас үүдэн хог нь хальж асгаран хийсч, дахин хог үүсгэдэг байсныг “Гүүд-нэйборс” олон улсын байгууллага, оршин суугч, иргэдийн дэмжлэгтэйгээр багтаамж сайтай том хогийн сав байршуулж, “Хороондоо хоггүй - Хотдоо ээлтэй” уриалга гаргаж, хог хаягдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулсан байна.